Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“BABYBIO”-г эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна гэв

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн урд талд байрлах Ноён трейд төвийн 1 дүгээр давхарт байрлах Монос Улаанбаатар ХХК-ийн Монос ХӨСҮТ-18 эмийн сангийн салбарт шалгалт хийлээ. Шалгалтаар тус эмийн сангийн салбарт худалдаалж буй Франц улсад үйлдвэрлэсэн 90 гр савлагаатай 6+ сартай хүүхдэд зориулсан, АS2342, 12:12, 22-08-2019 хэрэглэж дуусах хугацаатай, 3288131540092 цувралын дугаартай Babybio нэрийн бүтээгдэхүүн нь хүнсний бүтээгдэхүүнд тавих эрүүл ахуйн шаардлагыг хангасан эсэх нь тодорхойгүй болох нь тогтоогдож, холбогдох хуулийн дагуу Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Тус бүтээгдэхүүнээс дээж авч, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын Төв лабораторийн шинжилгээнд хамруулан, ажиллалаа. Шалгалт үргэлжилж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан