Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Туркийн Төрийн албан хаагчдын ҮЭ-ийн холбооны ээлжит хурал эхэллээ

Туркийн МЭМУР-СЭН /Төрийн албан хаагчдын/ ҮЭ-ийн холбооны ээлжит зургаа дахь “Ирээдүйн ажил мэргэжил-сорилтууд, боломж” сэдэвт конгресс, ОУ-ын Их хурал Өнөөдөр буюу /2019.4.18/-нд тус улсын Анкара хотноо эхэлж байна. Ойролцоогоор 150 гаруй орны ОУ-ын, бүс нутгийн ҮЭ-ийн холбооны 200 гаруй төлөөлөгчид оролцож байгаа энэхүү хурал энэ сарын 18-21-ний өдрүүдэд үргэлжлэх юм.

Тус хуралд МҮЭ-ийн холбоог төлөөлж Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа болон Хөвсгөл аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Ганболд, МҮЭ-ийн холбооны хэвлэл мэдээлэл сурталчилгааны албаны дарга Б.Хосбаяр нар оролцож байна.

Түүнчлэн Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Таюиф Эрдоган, МЭМУР-СЭН ҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Аль Яалчин, Олон Улсын ҮЭ-ийн холбооны Турк хариуцсан дэд ерөнхийлөгч Махмут Арслан, Асеан-ийн ҮЭ-ийн зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Рубен Дилосо Торрис, Латин Америк болон Карибийн Төрийн албан хаагчдын ҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Жулио Дурвал Пиунтис, Африкийн Эв нэгдэл ҮЭ-ийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Арезки Мезоу, ОУХБ-ын Турк хариуцсан захирал Нуман Озкан, TOBB-ийн Ерөнхийлөгч, Европын танхим хариуцсан дэд ерөнхийлөгч Липат Хисаржиклиолу, ОУ-ын Ажил олгогч эздийн байгууллагын ерөнхийлөгч Ерол Киресепи, Шри Ланкийн Үйлдвэрлэл, Хөдөө аж ахуйн сайд Суреш Вадивелу, Туркийн Гэр бүлийн яам, нийгмийн үйлчилгээ хөдөлмөр хариуцсан сайд Зехра Зумрут Селчук, Албаниагийн BSPSH-ийн Ерөнхийлөгч Жизим Калажа, Италийн UGL-ийн дэд, нарийн бичгийн дарга Луйжи Улжиати, Казакстаны FTURK-ийн Ерөнхийлөгч Бакутзхан Абдираюм, Иракийн GFITU-ийн Ерөнхийлөгч Аль Рахийм Аль Сайди, Малайзын MTUC-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Санагран Соломон Жосиф Питачая нар оролцож байна. 

Оролцогчид өнөөдөр болон маргааш “Гэрэлт ирээдүйг бүтээхийн тулд хүмүүсийн чадварыг дээшлүүлэхэд хэрхэн дэмжих вэ”, “Тогтвортой хөгжил зохистой хөдөлмөрийн төлөө нийгмийн түншлэлийн үүрэг оролцоо”, сэдвээр бодит байдалд тулгуурласан агуулгыг хэлэлцэх бол үргэлжлүүлэн энэ сарын 20-21 өдрүүдэд тус хэлэлцүүлгийн үеэр гарсан ОУ-ын 150 гаруй орны 200 гаруй ҮЭ-ийн төлөөлөгчдийн нэгдсэн тунхаг бичгийг боловсруулах юм.Туркийн Төрийн албан хаагчдын ҮЭ 11 салбар холбоодтойгоор үйл ажиллагаагаа явуулдаг байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан