Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хурд хэтрүүлбэл хөвөө далангүй учир замаас гарах эрсдэлтэй гэв

Налайх–Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын ажил үргэлжилж байна. Тус чиглэлд бүх жин нь 3,5 тонноос доош ачааны машин, 8-аас доош хүний суудалтай тээврийн хэрэгсэл зорчих боломжтой түр замыг нээн, тээврийн хэрэгслийн холбогдох тэмдгүүдийг байршуулан ажиллаж байгаа.

Замын тоосжилт өндөр, харагдах орчин хязгаарлагдмал, осол аваар гарах магадлалтай байгаа тул зорчигчид хурдны хязгаарын тэмдэгээ баримтлан, аюулгүй байдлаа ханган, хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Тус замаар зорчих хурдны хязгаар нь 30 км/цаг бөгөөд  хурд хэтрүүлбэл хайрга чулуу үсрэх, харагдах орчин хязгаарлагдах, хөвөө далангүй учир замаас гарах эрсдэлтэй. Түр замын тоосжилтыг бууруулахын тулд усалгааг хийн ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан