Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн Аврах анги 105-ын түүхт 50 жилийн ой маргааш тохионо

  Нийслэлийн Онцгой байдлын газрын нийслэлийн Аврах анги 105-ын түүхт 50 жилийн ой маргааш тохионо. Нийслэлийн Аврах анги 105 нь анх БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1968 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 435 дугаар тогтоолоор Ойн аж ахуй, мод боловсруулах үйлдвэрүүдийг удирдах ерөнхий газрын харьяа Түймэр эсэргүүцэх агаарын харуулын алба нэртэйгээр 1969 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан түүхтэй.

Түүхт 50 жилийн хугацаанд нийслэлийн хэмжээнд тохиолдож байгаа үер, ус, гал түймэр, зуд, үйлдвэрийн болон зам тээврийн, химийн хорт бодис, тэсэрч дэлбэрэх бодис, амиа хорлох оролдлого, нуранги, мөсөнд цөмрөх, хүн, малын гоц халдварт өвчин зэрэг аюулт үзэгдэл, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Энэ хугацаанд 1.6 га ой, хээрийн түймрийг унтраан, 115,202 хүний амь насыг авран хамгаалж, төрийн болон хувийн аж ахуйн нэгж, иргэдийн 230,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан