Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүрьеэгийн халдвар авсан гэдэг нь өвчилсөн гэсэн үг биш гэв

Эрүүл мэндийн яамны пэйж хуудаснаа нийтлэгдсэн сүрьеэ өвчний талаарх мэдээллийг хүргэж байна.

Хүн амын 3 хүн тутмын нэг нь сүрьеэгийн халдвар авсан байдаг ч бүгд өвчилдөггүй. Манай улсад ч дэлхий дахинд ч ийм. Сүрьеэгийн халдвар авсан гэдэг бол өвчилсөн гэсэн үг биш бас цаашдаа өвчлөхгүй гэсэн үг бас биш. Халдвар авсан хүмүүсийн 10 хувь нь амьдралын туршид аль нэг хугацаанд сүрьеэгээр өвчилдөг. Өвчилсөн хүмүүс болгон халдвартай байдаггүй ба үүнийг цэрний шинжилгээгээр тогтоодог. Хүний дархлаа халдварлагдсан сүрьеэгийн нянгийн эсрэг тэмцэж чаддаг нь өвчилдөггүй 90 хувь нь гэсэн үг. Хэрэв дархлаа сулрах ямар нэгэн хүчин зүйл нөлөөлвөл сүрьеэ идэвхиждэг буюу саяны 10 хувь гэсэн үг. Хүүхдэд сүрьеэгийн вакцин хийдэг ба энэ нь сүрьеэгийн хүнд хэлбэрээр өвчлөхөөс хамгаалдаг. Хэрэв сүрьеэгийн халдвар авсан нь сорилоор илэрсэн бол далд сүрьеэ гэж үзэх ба өвчлөхөөс хамгаалсан урьдчилсан сэргийлэх эмчилгээг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зааврын дагуу хийдэг. Энэ нь саяны өвчилж болох 10 хувьд багтахаас хамгаална гэсэн үг. Ард иргэд сүрьеэ өвчний талаар маш сайн ойлголттой байх нь хамгийн чухал ба мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн үгийг сонсож тайван, ухаалагаар хандаж асуудлыг хамтран шийдвэрлэх нь хамгийн зөв шийдэл гэж бодож байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан