Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сайжруулсан шахмал түлш борлуулах цэгүүдийг танилцуулж байна

Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг 2019 оны тавдугаар сарын 15-ны өдөр буюу өчигдрөөс мөрдөж эхэлсэн.

Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэс нь энэ оны тавдугаар сарын 15-наас түүхий нүүрсийг нийслэл хотод нэвтрүүлэхгүй байх урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хяналт шалгалтыг явуулж, зөрчил гаргасан аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлж, Агаарын тухай хуулийн 16 зүйл; Агаарын чанарыг сайжруулах бүсэд хориглох зүйл 16.1.5 дахь заалт, Зөрчлийн тухай хуулийн 7.4 зүйл; Агаарын тухай хууль зөрчих 7.4.1.3-д зааснаар хүнийг 300 нэгжтэй /300.000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 3000 нэгжтэй /3.000.000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм.

Өнөөдрөөс “Таван толгой түлш” ХХК сайжруулсан түлшээ дараах 10 цэгээр борлуулж эхэллээ. Сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийн байршлыг доорх хүснэгтээс харна уу.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан