Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ:Нэг дипломатч нь өмнө нь ОХУ-ын Консулын газар ажиллаж байсан

Монголын хоёр дипломатч өнгөрсөн сард 70 кг хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ-ын Дрезден хотод саатуулагдсан талаарх мэдээлэл өчигдөр олныг цочроосон. БНТУ-ын дипломат дугаартай машинтай явсан тэд арын тээшиндээ тус бүр нь 500 гр-ын жинтэй 140 боодол хар тамхи тээвэрлэсэн байсан юм. Тэгвэл энэ хэргийн талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг дөнгөж сая хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Хар тамхины хэрэгт холбогдсон этгээд Истанбул дахь Ерөнхий консулын газарт чухал албан тушаал хашдаг нь үнэн. Энэ хэргийг нуусан зүйл байхгүй. Хилийн чанадад хэрэг зөрчилд холбогдож байгаа Монгол Улсын иргэний талаарх мэдээллийг бид гадаадад байгаа 43 ЭСЯ, Консулын газраар дамжуулан авдаг. Мэдсэн даруйдаа холбогдох арга хэмжээг авч, ар гэрийнхэнд нь мэдэгддэг. Энэ хэрэг ч биш ерөөсөө л гэмт хэрэгт холбогдсон мэдээллийг ГХЯ авсан даруйдаа олон нийтэд мэдээлдэггүй. Шалтгаан нь ар гэрийнхнийх нь хүсэлт, хувь хүний нууцтай холбоотой байдаг. Энэ хэрэг одоогоор өөрөө хянан шалгагдаж байгаа болохоор мэдээллийг нь өгөх боломжгүй. Тухайн хоёр эрх бүхий албан тушаалтан хэн байсан бэ гэдгийг ч одоогоор хэлэх боломжгүй. Хэн нэгэн даргын хүүхэд гэдэг утгаар нь нууцлаагүй. Хууль тогтоомжийнхоо дагуу л явж байна. Хилийн чанадад ажиллах Дипломат төлөөлөгчийн газар ажиллах дипломат ажилтныг Дипломат албаны тухай хуулиар, Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрээр томилж ажиллуулдаг. Эдгээр хүмүүс энэ шалгуурын дагуу томилогдсон байгаа. Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан гэх мэдээлэл байхгүй. Нэг нь өмнө нь ОХУ-ын Консулын газар ажиллаж байсан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
ЭМГЭНЭЛ 2019.09.16