Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шарлагын хувийн тун хэтэрсэн таван тохиолдол бүртгэгджээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ионжуулагч цацрагтай холбоотой үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагуудын цацрагтай ажиллагчдын мэргэжлээсээ шалтгаалан авч буй цацрагийн шарлагын тунг хянах, үндэслэлгүйгээр нэмэгдэл шарлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтыг сар бүрийн 25-наас 31-ний өдрүүдэд тогтмол хийж гүйцэтгэж байна. 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтсээс Нийслэлийн хэмжээнд цацрагтай холбоотой үйл ажиллагаа явуулж буй рентген оношилгоо, судалгаа шинжилгээ, аж үйлдвэр, хил гааль, нисэхийн салбарын нийт 190 байгууллагын 904 цацрагтай ажиллагчдын тунгийн хэмжилтийн дүнг сар бүр үнэлж, зөвшөөрөгдөх норм хязгаартай харьцуулан баталгаажуулан ажиллаж байна.

2019 оны хагас жилийн байдлаар цацрагтай ажиллагчийн мэргэжлийн шарлагын хувийн тунгийн сарын дундаж хэмжээнээс хэтэрсэн 5 тохиолдол илэрсэн. Цацрагтай ажиллагчдын нэмэгдэл шарлага илэрсэн шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор шалгалт хийхэд нэмэгдэл шарлага нь ажил үүргээ гүйцэтгэхдээ авсан мэргэжлийн шарлага биш болохыг тогтоолоо.

Мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтыг гүйцэтгэх гэрээний заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй 1 байгууллагад зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, торгох шийтгэлийн арга хэмжээ авлаа. Мөн шүдний зөөврийн рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг прокурорын тогтоолоор 3 сарын хугацаагаар түр зогсоож, цацрагийн аюулгүй байдлыг хангуулан, цацрагтай ажиллагчийг цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан