Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томиллоо Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна “Аюулгүй монгол хүүхэд” төслийн хүрээнд тоглоомын талбайн эрсдэлийн үнэлгээг сайжруулахад анхаарна ТББХ: УИХ-ын гишүүн Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Гамшгаас хамгаалах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулж байна Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ
156 сая төгрөгийн үнэлгээтэй техник хэрэгслийг улсын орлого болгоно

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг тухайн орон нутгийн иргэд үйлдэх болжээ. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын иргэн 34 настай П-д холбогдох хэргийг  Улсын Дээд Шүүх хянан хэлэлцэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр болсон байна.

Хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлолт явуулах, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх нь Эрүүгийн хуулиар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт тооцогддог төдийгүй гэмт этгээд нь байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлж, дээр нь гэмт үйлдэл хийхдээ ашигласан машин техник хэрэгсэл, түүнтэй адилтгах төлбөрийг улсын орлого болгох хуулийн зохицуулалт бий.  

Хяналтын шатны шүүхийн шийдвэрийн дагуу шүүгдэгч П нь гэмт хэрэг үйлдэхдээ  ашиглаж байсан нийт 156 сая төгрөгийн үнэлгээтэй техник хэрэгслийг улсын орлого болгох эсвэл үнийн дүнтэй дүйцэх төлбөрийг  төлөх ёстой юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан