Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томиллоо Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна “Аюулгүй монгол хүүхэд” төслийн хүрээнд тоглоомын талбайн эрсдэлийн үнэлгээг сайжруулахад анхаарна ТББХ: УИХ-ын гишүүн Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Гамшгаас хамгаалах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулж байна Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ
45 барилга байгууламжийн зоорийн давхарт хөрсний ус нэвчин оржээ

Нийслэлийн Онцгой комиссын даргаас Үер ус цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах ажлын хэсгийн дарга Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт өгсөн үүргийн дагуу хөрсний ус ихээр гардаг нийтийн зориулалттай орон сууцны байрнуудын ашиглалт, үйлчилгээг хариуцан ажилладаг хувийн орон сууц нийтийн аж ахуйн 2 холбоо, сууц өмчлөгчдийн холбоодтой хоёр дахь удаагаа уулзалт зохион байгуулж “Үер усны гамшгаас урьдчилан сэргийлэх, үер усны гамшгийн үед авч хэрэгжүүлэх” арга хэмжээний талаар үүрэг чиглэл өгөв.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2018 оны долдугаар сарын 17-ны өдрөөс 24-ний өдрүүдэд усархаг аадар бороо орсны улмаас Хан-Уул дүүргийн 3, 11, 15-р хороо, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн нийт 45 барилга байгууламжийн зоорийн давхарт хөрсний ус нэвчин орж ирсэн шалтгааныг тодруулах ажлыг ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургуулийн Я.Дүйнхэржав, С.Нямдорж зэрэг эрдэмтэн судлаачдаар учир шалтгааныг тодорхойлсон судалгааны ажлын дүгнэлтийг танилцуулж, “Барилга, байгууламжийн газар доорх хэсгийн ус, чийгний хамгаалалт” гарын авлага зөвлөмжийг үнэ төлбөргүй тараалаа.

Хуралдаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэс, Нийслэлийн Онцгой байдлын газар, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв ОНӨТҮГ, Орон сууц нийтийн аж ахуйн Мэргэжлийн холбоо ТББ, Хувийн орон сууц нийтийн аж ахуйн хөгжлийн төв ТББ, Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн хариуцсан албан хаагчид болон 6 орон сууцны контор, 12 СӨХ-ийн төлөөлөл нийт 28 хүн оролцов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан