Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн түүхт 50 жилийн ой тохиож байна

Архангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн түүхт 50 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Ойн баярын арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар болон үе, үеийн алба хаагчид оролцсон юм.

Энэ үеэр аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “БМНС” ХХК-тай хамтран  Онцгой байдлын газарт “Hyundai sonata-6” автомашин, 12 хүний багтаамжтай завийг хүлээлгэн өглөө.

Анх БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1968 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 196 дугаар тогтоолоор Архангай аймагт Гал команд байгуулахаар шийдвэр гарч, НАХЯ-ны сайдын 1969 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 401 тоот тушаалаар Гал командын бие бүрэлдэхүүнийг томилж, үйл ажиллагааг нь эхлүүлж байжээ.

Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр анги нь 50 жилийн хугацаанд 2172 удаагийн дуудлагаар ажиллаж, төр байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн 18.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгө, 2000 гаруй эрдэнэт хүний амь насыг авран хамгаалсан байна.

Улсын төсвийн 2,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2016 онд Гал түймэр унтраах аврах 2 дугаар зэрэглэлийн депогийн барилгыг ашиглалтад оруулсан нь алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлсэн байна.

1 Сэтгэгдэл
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
Хамгийн их уншсан