Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УНТЭ:Хангалтын хүрэлцээгүй байдалтай холбоотой эрсдэл тулгамдаж байгаагүй

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад буй бээлийний хангалт, хог хаягдлын ангилалтай холбоотойгоор тайлбар өгсөн байна.

Түүндээ “Сүүлийн 3 жилийн байдлаар эмнэлзүйн тусламж үйлчилгээнд 3 төрлийн бээлийг жил бүр нэмэгдүүлж хэрэглэж ирсэн бөгөөд энэ хугацаанд хангалтын хүрэлцээгүй байдалтай холбоотой эрсдэл тулгамдаж байгаагүй. Одоо ч хангалт Ерөнхий мэс заслын тасаг болон бусад тасгуудад хүрэлцээтэй бэлэн байна.

Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/505 тоот тушаал “Эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлыг ангилах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, боловсруулах, устгах заавар батлах тухай” тушаалын дагуу хог хаягдлын ангилал явагдаж байгаа.

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эм, эмнэлгийн хэрэгсэл хангах Эмзүйн алба 24 цагийн турш тасралтгүй хэвийн үйл ажиллагаатай ажиллаж байна. Уг өвчтөний хагалгааны шарх нь задгай учраас олон тооны салфетка, шархны боолт, хэрэгслийг хэрэглэдгээс гадна өвчтөний асаргаа, сувилгаанд хэрэглэгдэж байгаа ариун материал, бээлийний хүрэлцээг эмч сувилагчдын баг хангалттай хэмжээнд зохицуулан шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авсан болно. Өвчтөний онош нь Фатеровийн хөхлөгийн хавдрын улмаас мэс засал хийгдсэн, хагалгаа маш эрсдэл, хүндрэл өндөртэй, тавилан хүнд тохиолдол юм. Одоогоор өвчтөний биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээ хийгдэж байна. Ар гэртэй уулзаж, зөвлөх үйлчилгээг үзүүллээ” гэжээ.

1 Сэтгэгдэл
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
Хамгийн их уншсан