Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томиллоо Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна “Аюулгүй монгол хүүхэд” төслийн хүрээнд тоглоомын талбайн эрсдэлийн үнэлгээг сайжруулахад анхаарна ТББХ: УИХ-ын гишүүн Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Гамшгаас хамгаалах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулж байна Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ
БНСУ-тай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

БНСУ-тай нийгмийн хамгааллын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг тус улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамтай шинэчлэн байгуулсныг өнөөдөр хоёр тал гарын үсэг зурж баталгаажууллаа.

Харилцан ойлголцлын санамж бичигт Монголын талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, БНСУ-ын талаас Эрүүл мэнд, нийгмийн халамжийн дэд сайд  Бей Бюнг  Жун нар гарын үсэг зурсан.

Хөдөлмөр, нийгмийн хамгаалын яам БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамтай Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг 2016 онд байгуулсан бөгөөд энэхүү санамж бичгийн хүрээнд 2017 оноос хойш халамжийн чиглэлийн ажилтнуудыг Солонгост тэтгэлгээр сургаж байна.

 Хоёр улсын Засгийн газар хооронд Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг 2006 онд байгуулсан бөгөөд энэхүү хэлэлцээрээр хоёр орны нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч буй иргэдийг тухайн улсын нийгмийн хамгааллын тогтолцоонд давхар хамрагдахаас урьдчилан сэргийлж, аль нэг талын нутаг дэвсгэр дээр ажиллаж  буй тохиолдолд өөрийн улсын хууль тогтоомжид хамааруулахаар хэлэлцэн тохиролцсон.Үүний үр дүнд БНСУ-д ажиллаж байгаа Монгол Улсын иргэд тэтгэврийн даатгал давхар төлөхгүй ажиллаж байгаа бөгөөд төлсөн шимтгэлээ буцаан авч буй юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан