Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Танилц:Таны амьдралын хэв маягийг зөв тийш чиглүүлэх “Шри Шри Татва”

Монголчууд маань Шри Шри амьдрах ухаанд суралцаад даруй 24 жил өнгөрсөн байна. Олон хүний ярьдгаар амьдралыг өөрчлөгч гэж нэрлэдэг амьдрах урлагийн хичээлээр олон сая хүн хичээллэж амьдарлынхаа хэвшил болгон аз жаргалтай амьдарч буй.

Тэгвэл бидний ичнээ танил Шри Шри Рави Шанкарын санаачилга, өршөөл ивээлээр нь бүтээгдсэн “Шри Шри Татва” хэмээх брэнд манай улсад албан ёсоор орж иржээ. Дэлхийн 50 гаруй улсад танигдсан брэндийн нээлтийн арга хэмжээ өчигдөр болсон юм.

Энэхүү брэндийн бүтээгдэхүүнүүд парафин агуулаагүйгээрээ онцлогтой аж. Өөрөөр хэлбэл, хүнс болоод гэр ахуйн бүтээгдэхүүнийг муудахаас сэргийлж хийдэг энэхүү бодисыг хорт хавдар үүсгэдэг болохыг эмч нар баталсан. Цэвэр органик бөгөөд ямар ч гаж нөлөө үзүүлэхгүй бүтээгдэхүүнүүдийг уламжлалт аргыг шинжлэх ухаан, технологийн ололттой хамтатгаж гаргаж авсан байна. “Амьдралын хэв маягийг зөв тийш чиглүүлэх чадалтай” хэмээн тодорхойлогдсон бүтээгдэхүүнүүдийг танилцуулах арга хэмжээнд Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх, “Шри Шри Татва”-гийн ерөнхий захирал Эйрвинт Вэрчасви Н, “Шри Шри Татва” брэндийн албан ёсны дистербютер М.Алтанцэцэг, Шри Шри амьдрах ухаан төвийн тэргүүн Ц.Саранцэцэг, амьдрах урлагаар хичээллэдэг олон хүн оролцсон юм.

Нээлтийн арга хэмжээний үеэр холбогдох хүмүүстэй уулзаж, сэтгэгдлийг нь сонссоноо хүргэе.

Эйрвинт Вэрчасви Н:Эрүүл аж төрөх ариун үйлст нь хувь нэмэр орууллаа

/Шри Шри Татвагийн ерөнхий захирал/

-Миний хувьд Монголд олон удаа ирж байсан. Энэ удаагийнх их өвөрмөц сайхан айлчлал болж байна. 1995 оноос Монголд хувь хүнийг амьсгалын дасгалаар хөгжүүлэх Шри Шри амьдрах урлагийн хичээлийг нэвтрүүлж эхэлсэн бол өнөөдөр бид өөрийнхөө төлөө явдаг, эрүүлээр амьдрахаар шийдсэн хүмүүстээ зориулж иддэг хоол, уудаг ундаа гээд ямар ч химийн орц найрлагагүй органик бүтээгдэхүүн болох Шри Шри Татваг Монголд оруулж ирээд нээлтээ хийж байгаадаа маш их баяртай байна.

Үүнийгээ бид Монголын ард түмний эрүүл аж төрөх ариун үйлст нь маш их хувь нэмэр орууллаа гэж бодож байгаа.

Энд би хоёр бүтээгдэхүүнийг илүүтэй онцолмоор байна. Хүний эрүүл мэнд юунаас эхэлдэг вэ гэхээр амны хөндийгөөс. Амны хөндий цэвэр ариун байх тусмаа хүний бие эрүүл саруул байх бүрэн бололцоотой гэж үздэг. Тиймээс хамгийн түрүүн танилцуулж байгаа бүтээгдэхүүн маань Сүданта гээд дэлхийд номер нэг гэж хэлж болохоор ямар ч химийн найрлагагүй шүдний оо. Өнөөг хүртэл бидний хэрэглэсээр ирсэн бүтээгдэхүүнд парафин гээд муудуулдаггүй, хямдхан химийн бодис орсоор ирсэн. Энэ нь хорт хавдрын гол үүсгэгч нь болдог гэдгийг эмч нар баталсан. Харин манай энэ оо дотор парафин, фтори болон цардуул агуулаагүй экологийн цэвэр бүтээгдэхүүн юм.

Хоёр дахь бүтээгдэхүүн маань Ожасвита гээд ундаа бий. Яагаад онцолсон бэ гэхээр хүний эрүүл мэндэд сайн байдаг зүйлс муухай амттай, гашуун байдаг. Гэвч амтыг нь сайхан болгохоор эмчилгээнийх нь үр дүн мууддаг. Харин бидний танилцуулж байгаа ундаа сайхан ч амттай, эмчилгээний үр дүн ч сайтай. Энэ ундаа бидний мэдрэлийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг долоон төрлийн чухал ургамлын хандаар хийгдсэн.

Монголын ард түмний эрүүл мэндийн төлөө бүтээгдэхүүнээ нүүр бардам танилцуулж байгаадаа баяртай байна. Монголын ард түмэнд эрүүл энх сайн сайхныг хүсье.

М.Алтанцэцэг: Бүтээгдэхүүний чанарыг бол дээдийн дээд л гэж хэлнэ

/Шри Шри Татва брэндийн албан ёсны дистрибьютор/

-Татва гэдэг нь цэвэр ариун, хамгийн гол цөм нь гэсэн утгатай үг. Шри Шри амьдрах ухаан гэсэн Олон улсын нийгэмлэг бий. Хүн төрөлхтнийг бясалгал, иогоор хичээллүүлж сайхан болгодог гэдгийг хүмүүс надаар хэлүүлэлтгүй сайн мэддэг болсон.

Харин энэ удаад Шри Шри Татва буюу 40-өөд жилийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнд бий болсон брэндийг монголчууддаа танилцуулж байна.  Энэхүү брэндийг Шри Шригийн гол цөм нь гэж ойлгож болно. Шри Шри Татва брэнд нь 300 гаруй бүтээгдэхүүнтэй. Бид 30-аад төрлийг нь оруулж ирсэн. Дэлхий дээр 53 улс орны хүмүүс энэхүү брэндийн бүтээгдэхүүнийг хэрэглэж байна. Олон улсын бүхий л стандартыг хангасан бүтээгдэхүүн учир өдрөөс өдөрт хэрэглэгчдийн тоо өссөөр байна. Бүтээгдэхүүний чанарыг бол дээдийн дээд л гэж хэлнэ дээ. Ийм сайхан бүтээгдэхүүнийг Монголдоо оруулж ирж байгаадаа маш их баяртай байна.

Иог хийдэг ч хоол, ундаа тохируулахгүй явдаг хүмүүс олон бий. Тэгвэл ийм хүмүүстээ Ожасвита ундааг ууж хэвшээрэй гэж зөвлөмөөр байна. Учир нь, биеийн дархлааг сайжруулахын зэрэгцээ эрч хүчийг нэмэгдүүлж, оюун ухаанд сайнаар нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, хүний биеийн долоон хүрдийг зөв, тэнцвэртэй байлгахад зориулагдсан эртний ургамлын найрлагатай юм. Жаахан хүүхдүүдээс авахуулаад настай хүмүүс ч хэрэглэж болно. Оруулж ирээд удаагүй байна. Ямартай ч эхний ээлжинд “Номин” дэлгүүр, “Монос”-ын салбаруудаар түгээж байна. Бүтээгдэхүүнүүд маань үнэтэй биш. Чанартай сайн гэсэн бүтээгдэхүүнүүд манайд их үнэтэй зарагддаг. Харин бид эрүүл мэнддээ анхаардаг хүн бүрт хүргэхийн тулд хүмүүсийн худалдаж авч болохуйц үнээр борлуулж байгаа. Сайн, чанартай бүтээгдэхүүнийг дундаж үнээр борлуулж болдог юм гэдгийг харуулж буй нэг жишиг гэж ойлгож болно.

Ц.Саранцэцэг:Анхны хараацай нь болж Монголдоо үрийг нь зууж ирсэндээ баяртай байна

/Шри Шри амьдрах ухаан төвийн тэргүүн/

-Миний хувьд эрүүл мэндийн асуудалтай болоод өвчиндөө буугаад өгчихсөн байсан. Тэр үедээ Шри Шри Рави Шанкар багштайгаа уулзсан. Тэр өдрөөс хойш би өөрийгөө дахин төрсөн гэж боддог. Багшийгаа олсондоо маш их баярладаг. Хэдэн үеэрээ хийсэн буян л байх. Шинжлэх ухаан, эмнэлэг эмчлэхгүй байсан өвчнөөс багш маань намайг салгаж өгсөн. Богинохон хугацаанд бүх өвчнөөсөө салаад аз жаргалтай хүн болж чадсан.

Тэр цагаас хойш “Шри Шри амьдрах ухаан” бясалгалын төвийг Монголд оруулж ирээд 20 гаруй жил өнгөрчээ. Саад тотгоргүй аз жаргалтай амьдралыг бий болгохын төлөө л бид явж байгаа. Анхны хараацай нь болж Монголдоо үрийг нь зууж ирсэндээ баяртай байна. Энэ үр ургасаар яваад өнөөдөр  Шри Шри Татва болоод явчихлаа. Өнөөдөр таны буруу амьдарсаар ирсэн бүхнийг чинь залруулах, бололцоог нь олгож буй Шри Шри Татва бүтээгдэхүүн манай улсад албан ёсоор орж ирсэнд баяртай байна. Та энэ бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд үзээрэй. Бид өнөөдөр яагаад аз жаргалгүй байна вэ гэхээр буруу идсэн, ярьсан, амьдарсан. Тэгвэл энэ болгоныг засч залруулдаг дасгалыг нь бид хийчихсэн, одоо харин энэ бүтээгдэхүүнүүдийг нь хэрэглээд бүр сайхан болох боломжтой боллоо.

1 Сэтгэгдэл
Саранцэцэг багш Монголд анх Амьдрах ухаан бясалгал төв байгуулан сургалт явуулж байсан тэр үед би анхан болон дээд шатны сургалтуудад сууж байсан. Стрессийг намжаах, өөрийгөө тайвшруулах, уурлаж бухимдахгүй байх, нойр хулжсан үед амьсгалын дасгал хийх г.м маш олон зүйлийг суралцсан. Түүнээс хойш 20 гаруй жил өнгөрчээ. Тэр үед багшийн заасан зүйлс, хэлж ярьж байсан зөвлөгөө саяханых мэт тод санагдаж байна. Бясалгал байнга хийдэггүй ч Багшийн тэр үед заасан дасгал, зөвлөгөө үе үе надад их тус болдог. Саранцэцэг багшдаа эрүүл энх, сайн сайхныг хүсье.
Хамгийн их уншсан