Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томиллоо Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна “Аюулгүй монгол хүүхэд” төслийн хүрээнд тоглоомын талбайн эрсдэлийн үнэлгээг сайжруулахад анхаарна ТББХ: УИХ-ын гишүүн Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Гамшгаас хамгаалах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулж байна Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ
Налайхчууд сар хүрэхгүйн хугацаанд шинэ Цэнгэлдэх хүрээлэн байгууллаа

Налайх дүүргийн иргэд, оршин суугчид болон аж ахуйн нэгжүүд, төрийн байгууллагууд хамтран өөрсдийн нөөц бололцоогоор хандив цуглуулан сар хүрэхгүйн хугацаанд шинэ “Цэнгэлдэх хүрээлэн” байгуулах ажлыг өрнүүлжээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр /2019.07.05/ Налайх дүүрэгт ажиллах үеэрээ энэхүү бүтээн байгуулалтыг үзэж сонирхон, дүүрэгтээ баригдсан олон улсын хөнгөн атлетикийн тартан замыг түшиглэн Цэнгэлдэх хүрээлэн байгуулаад буй налайхчуудад амжилт хүслээ.  

Цэнгэлдэх хүрээлэнгийн энэхүү бүтээн байгуулалт нь Налайх дүүргийн иргэдийн чин хүслээр хийгдэж байна. Энэ ажил улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр огт хийгдээгүй. Зөвхөн иргэд болон байгууллагуудын ажилтан, албан хаагчдын хандив тусламж болон уурхайчин залуусийн дэмжлэг, туслалцаатайгаар их ажлыг өрнүүлж байна гэдгээ Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хэлсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “ Иргэд олон нийт хүчээ нэгтгэн, санал санаачлага гарган дүүргийнхээ хөгжил цэцэглэлт, ирээдүйн бүтээн байгуулалтын төлөө ийм сайхан ажил өрнүүлж, Үндэсний их баяр наадмын өмнө ашиглалтад оруулахаар сэтгэл, зүтгэл гарган ажиллаж байгааг харахад баяртай байна. Налайх дүүргийн иргэд үлгэр жишээ байж, төсвийн хөрөнгө мөнгө харалгүйгээр өөрсдийнхөө нөөц бололцоогоор бүтээн байгуулалт хийж болдгийг харуулж чадлаа” гэдгийг онцолж хэлээд хотын Захирагчийн зүгээс дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлэв.

Энэхүү бүтээн байгуулалтын санаачилгыг дүүргийн ИТХ, ЗДТГ болон төрийн байгууллагууд түүчээлэн дэмжиж, ажилтан, албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлаж, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд, төгсөлтийн холбоод болон хувь хүмүүсийн чин сэтгэлийн хандив, хамтын хүчээр Налайхчууд шинэ "Цэнгэлдэх хүрээлэн"-дээ баяр наадмаа хийхээр шуурхайлан ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан