Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Хөвсгөл аймагт ажиллалаа

Эрүүл мэндийн салбарын 2020 оны төсөвт оруулах санал хүсэлтийг удирдлагууд, эмч мэргэжилтнүүдээс сонсох, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх болон тус  аймагт эмнэлгийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгоход чиглэгдсэн тоног төхөөрөмжийг гардуулах чиглэлээр Сайд  Д.Сарангэрэл Энэ сарын 06-нд ТЗУГ-н дарга Б.Цогтсайхан, ХШҮДАГ-н дарга Я.Амаржаргал нарын хамт Хөвсгөл аймагт ажиллалаа.


Тэрээр аймгийн эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчидтай уулзах үеэр Эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлсэн ажлууд гадаадын эмнэлэгт үйлчлүүлж байгаа Монголчуудын 2/3 нь эмчилгээ, 1/3 нь оношлогоо хийлгэхээр зорьж байгааг дурьдан эрүүл мэндийн салбарт олон барилга байгууламжтай болсноос Үндэсний оношлогоо эмчилгээний төв болон Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлэг нээлтээ хийсэн нь орон нутагтаа үзлэг оношлогоог  чанартай хийх,  Япон стандартын эмчилгээг эх орондоо нэвтрүүлэх, хавдрыг эрт үед нь илрүүлэх зэрэг олон давуу талтай болсныг дуулгаллаа.


Хөвсгөл аймагт олон хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн ба Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр сумын  Эрүүл мэндийн жишиг төвийг Улсын хэмжээнд 6 суманд байгуулахаар сонгогдсоноос Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Тариалан сумдад  жишиг эмнэлэг барихаар болов.

Мөн Дэлхийн банкны санхүүжилтээр сум, ӨЭМТ-үүдийг компьютержуулахаар шийдвэрлэсэн ба Хөвсгөл аймагт хамгийн түрүүнд хэрэгжиж нийт 112 ш компьютерийг хурууны хээ уншигч, иргэний үнэмлэх уншигчийн хамт  хүлээн авлаа.
Уулзалтын үеэр Иргэн төвтэй төрийн үйлчилгээг “Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн салбарт” илтгэлийг Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр танилцууллаа.
“Тус уулзалтанд 150 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдаж 2020 оны төсөвт багтаан оруулах санал хүсэлтээ илэрхийлэв. Маш олон саналыг эмч мэргэжилтнүүд дэвшүүлснээс Аймгийн нэгдсэн эмнэлэгт 50 ортой хүүхдийн эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны төв байгуулах, Эрүүл мэндийн эмч ажилнуудыг чадавхижуулах асуудлуудыг хүлээн авч шийдвэрлэхээр боллоо.


Энэ үеэр  эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг шагнаж урамуулсан ба “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” тэмдгээр Энэбишийн Цэрэнхүү, Жамганы Туул, Гэндэндармаагийн Баяржаргал, Шагдарсүрэнгийн Тунгалаг, Дан-Одын Будгаа, Оюундалайгийн Дагиймаа нар шагнагдаж цол тэмдгээ хүлээн авлаа.

Мөн Яамны жуух бичгээр Балжиннямын Отгонбаяр, Санжмятавын Даваадулам, Намсрайн Алгирмаа, Сарантуяагийн Ундармаа, Цэдэнсодномын Хадбаатар нар тус тус шагнагдлаа.Та бүхэндээ баяр хүргэж ажлын өндөр амжилт хүсье.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан