Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БҮГД НАЙРАМДАХ ЧЕНЖ УЛСЫН “ЧЕНЖ”-ҮҮДЭД

Дээр заларсан “76” өөрсдийгөө “Гишүүн” гэж өхөөрдөх юм. За төвөг дөө. Муу нуухаар сайн илчил. Одоо бид чинь та нарыгаа нэг юм гадарладаг болж дээ. Улсын эрх ашиг гэдгээ ч боль. Зүгээр л шууд манай ченжүүдийн эрх ашиг гээд ярих цаг чинь болчихож. Муур багшийгаа тойрон суух хулганууд мэт та нар маань л олон жил хөеөгөө сайн хурааж авлаа. Бид харин та нарын хэрхэн хөеөгөөцуглуулж байгааг зурагтай ном үзэх мэт л харах юм. Зурагны доор бичигдэх харилцан яриа чинь хүртэл сонсогдоод байна. Нэг “Ченж” нь нөгөөхдөө “Хөөе чи махны ченжээ. “Мань” энэ асуудлыг чинь ингээд дэмжчихье. Харин алт дээр чи намайг, архин дээр тэр ченжээ дэмжье” гээд ярьдаг чинь уншигдаад, уддаг болжээ.

Саяхан болсон махны ченжүүдийн тоглолтыг харъя л даа. Мал хөлөөр нь гаргах асуудал өрнөв. Эх оронч ченжүүд гэнэт цээжээ дэлдэн өндийж ирээд  л “Мал бол төрийн өмч. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэмээр байна” хэмээн “поп” хөгжмийн хэмнэлд дуулалдаж эхэлсэн. Уг нь ч их зөв санаа.

 Гэтэл хангай дэлхийг хотойтол, цөлжилт болтол нь бүх шим шүүсийг ньсорон бэлчих хэдэн мал маань ямар хашаа саравчинд тансаглаад байдаг биш. Өвс ногоо эргүүлдэж, хөдөө хөхөрч явахдаа хачиг хувалзанд бариулсаар арьс нь л гэхэд энд тэндээ цоорчихно. Гоо сайханд орох биш нөгөө нэхийг нь арьс ширний үйлдвэрүүдболовсруулах нь битгий хэл шууд л хог руу шиднэ. За тэгээд гэдэс цувдайг нь сайхан янзалчих үйлдвэр байдаг биш. Нохой шувуу л голдуу зооглоно.Ганц, хоёр үйлдвэр лаазалсан мах үйлдвэрлэдэг. Тэгээд л болоо. Үүнээс болж юу болдог вэ?

 Амьдын жингээр нь 50 килограммаар нь гаргах гэж байсан малаа нядлаад 20 килограмм хөлдөөсөн мах болгоод л гаргах жишээтэй. Энэ зөрүүнээс эдийн засгийн ямар их алдагдал хүлээж байгаа нь “Мах нядалдаг” хэдэн үйлдвэртэй “Ченжүүдэд” огт хамаагүй хэрэг л дээ. Учир нь тэд малчдаас хямдхан махаваад сурчихсан. Гэтэл малыг хөлөөр нь гаргаад ирэхээр тэдгээр ченжүүдийн хөеөгөө хураах арга мухардана. Ердөө л энэ.

Юу үнэн гэвэл одоохондоо тэр нэмүү өртөг шингээх бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр чинь алга. Харин түүнийгээ барих мөнгөө 80 саяас хол давсан мал сүргийн бүтцээ шинэчлэнгээ муу малаа экспортлоод босгож болохгүй юу. Ченжүүд минь ээ. Та нарын эрх ашиг чинь хэтрээд байна. Та нарын үлдээсэн жаахан махыг 20 мянга дөхсөн мөнгөөр худалдан авч, жаахан мах мэрэнгээ бичив.

1 Сэтгэгдэл
Зөв чэнжүүд хэтэрхии бна
Хамгийн их уншсан