Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Ховд аймгийн төрийн байгууллагын нэр бүхий 1 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүллээ Эрдэнэс Тавантолгой: Ногдол ашгийн 256,000 төгрөгийг ирэх сард олгоно Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна ЦХХХ-ны сайд Н.Учрал: Ардчиллын баян бүрд хэмээн нэрлэгддэг манай улс мэдэх эрхийг хангуулахад технологи ашиглаж байна "Шинэ төв цэвэрлэх байгууламжийг ирэх онд ашиглалтад оруулна" Ногоон автобусны сонсголыг удирдах Түр хорооны даргыг сонгоно Эмээлтийн махны үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоов Улаанбаатарт 3 градус дулаан байна Д.Мөнх-Эрдэнэ: СӨХ-ны төлбөрөө зургаан сараас дээш төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 11 улсын компани санал ирүүлэв
Он гарсаар 89 удаагийн ой, хээрийн түймэр гараад байна

Улсын хэмжээнд 2019 оны 07 дугаар сарын 16-ны байдлаар нийслэл Улаанбаатар хот, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн 43 суманд нийт 89 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар 49593.8 га ой, 250839.2 га хээрийн талбай, нийт 300433 га талбай түймэрт өртөж, 13 байшин, гурван гэр шатсан.

Дээрх түймэрт Онцгой байдлын байгууллагаас 1790 алба хаагч, 186 автомашин, Хилийн цэргийн байгууллагаас 146 алба хаагч, 16 автомашин, Цагдаагийн байгууллагаас 27 алба хаагч, 2 автомашин, орон нутгаас 1887 иргэн, 245 автомашин, 35 мотоцикль, 118 морь, нийт 3850 хүн, 484 техник хэрэгсэл, 118 морьтойгоор, Зэвсэгт хүчний жанжин штабын МИ-171Е загварын нисдэг тэргээр 9 удаа хүн, хүч хэрэгслийг зөөвөрлөн ажилласан.

Түймрийн улмаас байгаль экологид 23.756.583.804 төгрөг, түймрийг унтраахад 449.663.142 төгрөгийн зардал гарч, нийт 24.206.246.946 төгрөгийн хохирол учирсан байна.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд дөрөв, Мандал суманд нэг, Алтанбулаг суманд нэг, нийт зургаан түймэр асч байна. Баяр амралтын өдрүүдээр тус аймагт нийтдээ долоон түймэр гарснаас нэгийг бүрэн унтраасан бөгөөд дээрх зургаан түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 101 алба хаагч, 8 автомашин, орон нутгаас 56 иргэн, 4 автомашин, нийт 157 хүн, 12 техник хэрэгсэлтэй түймрийн голомтод ажиллаж байна гэжОнцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан