Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“МАЛ” МИНЬ ЧАМД 3 СОНГОЛТ ӨГЬЕ

“Мал” минь чи 80 саяулаа. “Эзэн” болсон бид чинь 3 саяулаа. Чи бид хоёр олон мянган жил хөл зэрэгцэн азийн цээжэнд аж төрөн амьдарч ирлээ. Та нарынхаа идэх өвс, бэлчих газар нутгийг хамгаалах гэж хүмүүс бид чинь олон ч зуун жил амь биеэ өгч ирсэн түүхтэй.

Гэвч юмс өөрчлөгджээ .... Хүн төрөлхтөн хиймэл оюун ухаан ярьж, хөгжлийн дараагийн шатандаа орж байхад эзэд нь эндээ хэрэлдээд л, хэдэн залуусаа гадагш алдаж, хээр талаа цөлжүүлж, хэсэг газраа ухаж дуусахаас өмнө Мал минь чинийхээ ид шидээр маргааш нөгөөдрөө бодохгүй бол горигүй нь. Иймээс чамд доорх гурван сонголтыг өгөхөөс өөр аргагүй боллоо.

СОНГОЛТ. Дугаар нэг

Болж л ирсэн юм болж л таараа гэдэг Монгол ухаанаар хоёулаа бахь байдгаараа л байх сонголт. Гэхдээ бахь байдгаараа байвал удахгүй бэлчээрийн даац, үлийн цагаан оготны ачаар чамд минь идэх өвс олдохгүй аандаа Каннибализм буюу маханд орохоос өөр арга үлдэхгүй нь. Тэгээд мал нь малаа барьж идээд дуусахаар хүн бид хүнээ барьж иднэ. Хүний мах амттай гэдэг дээ.

СОНГОЛТ. Дугаар хоёр

“Мал, хэл, хил гуравтайгаа байхад хэн баян бэ? Монгол баян” гэдэг үгийг ойлгохдоо хүмүүс бид малаа бодлогогүй өсгөж байгаад эдийн засгийн илүүдэлд оруулж, идэж ч барахгүй, ашиглаж ч чадахгүй байдалд орох эцсийн үр дүнг хардаггүй юм. Хөөрхий чиний  минь үнэгүйтсэн арьс, нэхий Эмээлт захад хэрэггүй хог болж хэвтэгдээ. Уг нь боловсруулаад нэмүү өртөг шингээе гэсэн ч сачий хүрэхгүй байна уучлаарай. Тэгэхээр чамайг тэр чигт нь хаяад бид газар шороогоо ухаж, Солонгост хар ажил хийгээд амьдарчихна. Баяртай.

СОНГОЛТ. Дугаар гурав

Мал минь чамайг хэдэн зуун жил өсгөж үржүүлж, амар тайван сайхан  амьдруулсныхаа хэргийг гаргах гэхээр Ченж хэмээх аваргууд мөнгө хүүлэх зорилгоор чамайг малчдаас үнэгүй шахуу аваад, бидэнд тэнгэрт тулгаж зарах жишээний. Хөдөө хөхөрч, гадаа гандаж чамайг өдий зэрэгтэй өсгөж бөөцийлсөн малчдын хувьд чи ч амьжиргааг нь залгуулах л төдий болждээ. Хүмүүс бид нэгэнт том хэмжээний мах боловсруулах үйлдвэр барьж чадахгүй хойно та нараасаа үржлийн биш хэдийг гаргаж, мал аж ахуйн салбарыг эргэлтэд оруулж, байгаль дэлхийгээ тэнцвэрт оруулах гэхээр Ченжүүдийн ашиг сонирхол зөрчигдөх гээд чичирч байх энүүхэнд. Иймээс “Мал” минь чи хөлөөрөө ч болтугай зугтаагаад бидэндээ үнэ цэн авчраарай.

 

5 Сэтгэгдэл
Захиалгат хужаа бнаа
Боловсруулах үйлдвэр нь буянт малаа бүрэн дүүрэн ашиглаж чадаж байгаа болов уу саяхан эмээлт зах дээр нэхий бохний үнэгүй өлөн гэдэсээ бараг л хаяж гэдэс дотороо сэг зэм болгож халдварт өвчин үүсгэх нөхцөл бүрдүүлж байгаа нь тэгээд зөв үү..
маллыг яах гэж өсгөдөг юм. тэгээд ч нүүдэлчин ахуй нутаг мал ярьсан хүмүүс хотоор дүүрэн. тэд гэр бүл үр хүүхэдээ аваад нутагтаа очиж нүүдэлчин амьдралаараа малаа маллаж амьдармаар юм
Zaa yostoi demii shuu. Mongol oron jiliin 4 uliraltai. Xervee beljeeriin daats xetrex deeree tulval zud bolood tsuulchixdiin. Xunee zoxitsuulii gexiin orond asuudlaa yund mald nyaltsaanav...malnaasaa dor gej tavlaj bn uu Mongolchuudiig..
Боловсруулах үйлдвэр нь буянт малаа бүрэн дүүрэн ашиглаж чадаж байгаа болов уу саяхан эмээлт зах дээр нэхий бохний үнэгүй өлөн гэдэсээ бараг л хаяж гэдэс дотороо сэг зэм болгож халдварт өвчин үүсгэх нөхцөл бүрдүүлж байгаа нь тэгээд зөв үү..
Eniig hen bichvee .. ner us yuch alga
Хамгийн их уншсан