Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөшөөт цогцолборын засварыг ирэх сарын 01-ний дотор хийж гүйцэтгэхийг үүрэг болгожээ

Халх голын 80 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ХУД Зайсан толгой дахь “Зөвлөлтийн дайчдын хөшөөт цогцолбор”, БЗД “Эскадрилын хөшөөт цогцолбор”-ын тохижилт, засварын ажлуудыг хийж гүйцэтгэх мөн бусад хөшөө дурсгалууд болох Ум уулан дахь Чингис хааны сэрэг дүр, “Торгоны зам” буюу тэмээтэй хөшөө, Цэрэндоржийн гудамжинд байрлах хөшөө баримлууд, “Хэлмэгдэгсэдийн хөшөө”, Сүхбаатарын талбайн хөшөө орчмын засварын ажлуудыг хийж гүйцэтгэхээр ажиллаж байна. 

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Зөвлөлтийн дайчдын хөшөөт цогцолбор”-ын засварын ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа. “Танктай хөшөө”-ний суурь болон танкны их бие, автомашины зогсоолын түшиц хана, явган замын хайс хашлага, Зайсан толгойн дээд хэсэгт байрлах “Зөвлөлтийн дайчдын хөшөө” тойрсон түшиц хана, орчны гэрэлтүүлэг, хөшөө орчмын чулуун сандлуудын өнгөний шийдэл болон бусад хийгдэх ажлуудад тодорхой үүрэг даалгавар өгч ажиллалаа. Хөшөөт цогцолборын засварын ажлыг 08 дугаар сарын 01-ний дотор хийж гүйцэтгэхийг үүрэг болголоо.

1 Сэтгэгдэл
ХӨШӨӨТ ЦОГЦОЛБОРЫН ЗУРАГНУУДЫН ЗАРИМ НЬ ИХ МУУХАЙ ЗУРАГЛАЛ БАЙГААГ САЙН АНЗААРВАЛ ХАРАГДАНА. НЭГЭН БУУ БАРИСАН ОРОС ЦЭРЭГ ХҮҮХЭД ТЭВЭРСЭН МОНГОЛ ЭМЭГТЭЙ РҮҮ БУУГАА ШАГАЙГААД СУУЖ БАЙХ ЖИШЭЭТЭЙ. ИИМЭРХҮҮ ОНЦГОЙ ЗУРАГЛАЛУУДЫГ МЭРГЭЖЛИЙН ЗУРААЧ ДИЗАЙНЕРААС ЗӨВӨЛГӨӨ АВЧ ӨӨРЧЛӨЖ ЯНЗАЛАХ ЗӨВ ЮМ ШИГ САНАГДСАН ШҮҮ. АSSA сайтынхан ч гэсэн энэ мэдээллийг фото зургаар баримтжуулж олон нийтэд хүргэж бас засвар хийх гэж байгаа компани болон бусад албаны хүмүүст хүргэж нь зөв байх аа
Хамгийн их уншсан