Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томиллоо Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна “Аюулгүй монгол хүүхэд” төслийн хүрээнд тоглоомын талбайн эрсдэлийн үнэлгээг сайжруулахад анхаарна ТББХ: УИХ-ын гишүүн Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Гамшгаас хамгаалах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулж байна Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ
Багш нар шаардлага зохих түвшинд биелсэн гэж үзээд өлсгөлөнгөө зогсоолоо

 

Багш нар өлсгөлөнгөө зогсоожээ

Түрээсийн орон сууцнаас 200 квот өгөхийг шаардаж өчигдөр 20 гаруй багш өлсгөлөн зарласан билээ.
Тэгвэл тэд өчигдөр орой өлсгөлөнгөө зогсоосон байна.

Энэ талаар МБҮЭХ-ны дарга, УЗ-ийн гишүүн Д.Мөнхбаатар “Уйгагүй сар гаруй тэмцсэн, өнөөдөр 9 цаг гаруй өлсгөлөнгийн байдалд байсан бидний тэмцэл зохих үр дүнд хүрлээ.

1.Түрээсийн орон сууцанд төрийн албан хаагчдад оногдсон хувиас багш нар нийслэлийн нийт төрийн албан хаагчдын дунд эзлэх хувийнхаа хэмжээгээр квот авах боллоо.

Мэдээж эмч, цагдаа, төрийн бусад албаныхан ч салбар бүртээ оногдох хувиа авна. Хэзээнээсээ л багш нарын тэмцлийн үр шимийг бултаараа хүртдэгээс хойш одоо яая гэх вэ. Буян дааж амьдраарай гэж.

2. Төрөөс 150000 айлын орон сууц үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ирэх 2020 онд нийслэлийн 2000 багшийн орон сууцны урьдчилгааг төр даасан, хүү 8 %-иас бага, зээлийн батлан даалтыг төр гаргах хөнгөлөлттэй ипотекийн зээлд хамруулах талаар нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтарч ажиллахаар боллоо.

Шаардсан шаардлага зохих түвшинд биелсэн гэж үзээд өлсгөлөнгөө зогсоолоо.

Нийгмийн сүлжээгээр биднийг харлуулж гүтгэсэн эрхэм нөхдөд талархаж байна.

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо багш нарынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр ганхахгүй бат зогсож байгаагаа харуулсан түүхэн тэмцэл боллоо.

Жагсаал, суулт, өлсгөлөнд сэтгэл зүрхээрээ оролцсон нийт багш нартаа баярлалаа. Та нар минь үнэхээр бахархам байсан шүү. Бидний уриа Багш багшдаа тусалъя шүү дээ. Бидний тэмцэл үүгээр зогсохгүй. Улам илүү далайцтай үргэлжилнэ” гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан