Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийтийн эзэмшлийн газрыг чөлөөллөө

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган, явган хүний зам талбайг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Нийслэл хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган, явган хүний зам талбайг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай дахь орц гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж буй 198 байршлын газрын зөрчлийг арилгахаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны долоодугаар сарын 08-ны өдрийн А/688 дугаар захирамж батлагдсан. Энэхүү захирамжаар Баянгол дүүргийн 39, Баянзүрх дүүргийн 41, Сүхбаатар дүүргийн 26, Сонгинохайрхан дүүргийн 41, Хан-Уул дүүргийн 24, Чингэлтэй дүүргийн 27 байршилд газрын зөрчил арилгах ажил хийгдэх юм.

Эдгээрээс өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн доорх зургаан байршлын газрын зөрчлийг арилган, нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөөд байна. Цаашид дүүрэг бүрт энэхүү ажил үргэлжлэн зохион байгуулагдах юм. 

2 Сэтгэгдэл
Урт цагааныг нураахгүй бол ашиглалтын шаардлага хангахаа больж хойд талдаа нурсан, битүү мөөгөнцөртсөн байдал нь ил байдаг, нуль шээс шалбааг ариун цэвэр эрүүл ахуйн нөхцөл маш муу, Чингэлтэй дүүрэг маш хариуцлагагүй, ажлаа хийдэггүй. Олон жил иймэрхүү явж байгааг өөрчилж одоо хотын дарга та өөрчилж өгнө үү. Үүнийг нурааж энэ хавийг хүүхдэд зориулсан орчин бүхий Хүүхэд хөгжлийн төв болгож өгнө үү, Хүүхдийн жил гэчээд ер нь юу хийж байгаам бэ? Ногоон байгууламж бүхий хүүхэд хөгшид нарлах, амрах, чөлөөтэй гүйх, дугуй унах талбайтай иргэдэд стрессээ тайлах орчин бий болгож өгөөчээ. Гадаадад энд тэндгүй Иргэддээ зориулсан цэцэрлэгт хүрээлэн амрах зугаалах орчин бий болгож өгсөн байдагшдээ.
Сайн байна, одоо Явган хүний замаа тохижуулаачээ. Чингэлтэй дүүрэг юу ч хийхгүй юмаа. Их дэлгүүр Урт цагааны хоорондох зам арай л хэцүү байнаа.
Хамгийн их уншсан