Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАМЫН ЦАГДААГИЙН ГҮҮРИЙГ ЭНЭ САРЫН 25-НД НЭЭХИЙГ ҮҮРЭГДЖЭЭ

 

Замын цагдаагийн гүүрийг энэ сарын 25-нд нээхийг үүрэгджээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаныхан “Замын цагдаагийн газрын баруун урд уулзварын гүүрэн гарц” барих төслийн ажлын явцтай танилцжээ.

Уг төслийн хөдөлгөөн зохион байгуулалт, орц гарц, газар чөлөөлөлт, цэвэр усны шугам шинэчлэлт, замын өргөтгөлийн ажлуудыг хэлэлцэн яаралтай шийдвэрлэх асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэж, график төлөвлөгөөг шинэчлэн хөдөлгөөний ачаалал нэмэгдэхээс өмнө буюу энэ сарын 25 гэхэд үндсэн гүүрийн хөдөлгөөнийг нээхийг холбогдох байгууллагуудын дарга, албан хаагчид удирдлагуудад үүрэг болгожээ. 

Олимпийн гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон 4 эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетон гүүр, үндсэн гүүрийг Нарны замтай холбох нийт 1170 метрийн урт гүүр ба налуу замуудын нийт ажлын явц 72 хувьтай байна. Үндсэн гүүрний ажлын явц 90 хувьтай үргэлжилж байна.

1 Сэтгэгдэл
Шахах нь зөв л дөө. Гэхдээ өөрдөө сайн хяналт тавихгүй бол халтуурдаад хэнд ч хэрэггүй юм болно шүү.
Хамгийн их уншсан