Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зөвлөх, Хэвлэлийн төлөөлөгч нар шинээр томилогдлоо Монгол хэл, түүх, соёл, ёс заншил, англи хэлний сургалт 9 дүгээр сарын 1-нээс улсын хэмжээнд эхэлнэ Дөлгөөн нуурын уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх авто замыг маргааш хаана ТАНИЛЦ: Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд Ж.Батбаясгалан: Нийтийн биеийн тамирт идэвхтэй нэгдэхийг уриалж байна Сургууль, цэцэрлэг эхэлж ачаалал нэмэгдэхээс өмнө замын ажлуудыг дуусгана Ерөнхий сайд хүүхдийн 100 мянга болон бусад хөнгөлөлтүүдийг 2020 оныг дуустал үргэлжлүүлэх чиглэл өглөө АНУ-аас 262 иргэн эх орондоо 13:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа ХУСТАЙН НУРУУНЫ БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг энэ сарын 24-н хүртэл хойшлууллаа
“Өнөөдрийн Монгол-2019”-т 20 гаруй гэрэл зурагчин хамрагдаж байна

Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг санаачлан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний брэндийн бодлогын зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр “Өнөөдрийн Монгол-2019” хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна. Төсөл хөтөлбөрийн нээлт өнөөдөр Туушин зочид буудалд боллоо.

Төсөлд гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн гэрэл зурагчид хамрагдах бөгөөд наймдугаар сарын 12-21-ны өдрүүдэд Улаанбаатар хот-Төв аймаг-Хэнтий (Их эзэн Чингис хааны өлгий нутаг)- Дорнодын (Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд) чиглэлд ажиллах юм.

Хөтөлбөрийн зорилго нь гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагын гэрэл зурагчдаар дамжуулан өнөө цагийн Монгол орныг олон улсад эерэгээр сурталчлан таниулах, гадны томоохон хэвлэл мэдээллийн агентлагуудын архив дахь Монгол Улсын тухай түүхэн гэрэл зургийг шинэчлэхэд ихээхэн ач холбогдол өгч байгаа аж.

Өнгөрсөн жил буюу 2018 онд хэрэгжүүлсэн хөтөлбөрт ОХУ (Тасс, Риа новости), БНХАУ (Синьхуа, CCTV), Япон (Киодо), Буриад, ӨМӨЗО-ны хэвлэл мэдээллийн 10, дотоодын хэвлэлийн 10 гэрэл зурагчин тус тус хамрагдаж, тайлант үзэсгэлэнг тав хоногийн турш олон нийтэд дэлгэсэн нь ихээхэн сайшаал хүртсэн билээ. Энэ жилийн “Өнөөдрийн Монгол-2019” хөтөлбөрт ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Турк, Монголын 20 гаруй гэрэл зурагчин хамрагдаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан