Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томиллоо Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна “Аюулгүй монгол хүүхэд” төслийн хүрээнд тоглоомын талбайн эрсдэлийн үнэлгээг сайжруулахад анхаарна ТББХ: УИХ-ын гишүүн Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Гамшгаас хамгаалах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулж байна Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ
Хүлээн авалтад хэрэглэсэн бүтээгдэхүүнээс эмгэг төрөгч нян илэрчээ

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Даянхаан” зоогийн газарт энэ сарын 08-ны өдөр зохион байгуулагдсан хүлээн авалтад орсон хүмүүс хоолны хордлогод өртсөн бөгөөд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус зоогийн газарт хяналт шалгалт хийж, хүлээн авалтад хэрэглэсэн хүнсний түүхий эд материал, хоолны дээж, унд ахуйн ус, орчны арчдас, мөн хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг худалдаалж байсан дэлгүүрүүдээс хүнсний бүтээгдэхүүний дээж зэрэг нийт 28 нэр төрлийн сорьцийг авч лабораторид шинжлүүлсэн юм.

Шинжилгээний дүнгээр тухайн хүлээн авалтад бэлтгэсэн зууш, 2-р хоол, мөн үлдэгдэл тахианы мах, өндөг, хиам, гахайн утсан мах зэрэг бүтээгдэхүүнээс гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян /Salmonella/, мөн өвчтөнүүдээс авсан шинжилгээгээр тухайн хоолны хордлого үүсгэгч нян илэрч, Салмонела нянгаар үүсгэгдсэн хоолны хордлогын дэгдэлт болох нь тогтоогдов. 

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас БОЭТ-ийн халдвартын тасаг болон шинээр дэлгэсэн тасагт халдвар хамгааллын дэглэм хангуулах, эмчилгээ, оношилгооны чанарт хяналт тавин, зөвлөгөө зөвлөмжөөр хангаж ажиллаж байна.

“Даянхаан” зоогийн газар нь байнгын үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд одоогоор үйл ажиллагааг зогсоож, Зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна. Мөн хүлээн авалтад хэрэглэсэн хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг худалдаалсан дэлгүүрүүдэд хяналт шалгалтын ажил үргэлжлэн хийгдэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан