Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томиллоо Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна “Аюулгүй монгол хүүхэд” төслийн хүрээнд тоглоомын талбайн эрсдэлийн үнэлгээг сайжруулахад анхаарна ТББХ: УИХ-ын гишүүн Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Гамшгаас хамгаалах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулж байна Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ
528 боловсролын байгууллагыг хамруулж 2100 зөрчлийг илрүүллээ

 

Боловсролын байгууллагуудад зохион байгуулагдаж байгаа Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтыг дөрөв дэх өдрөө улсын хэмжээнд үргэлжилж байна.

Хяналт, шалгалтад өнөөдрийн байдлаар их, дээд сургууль, коллеж, сургуулийн дотуур байр, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв,  ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын нийт 528 барилга байгууламжийг хамруулаад байгаа юм.

Эдгээр боловсролын байгууллагаас гамшгаас хамгаалах болон галын аюулгүйн норм нормативын баримт бичгийн шаардлагыг зөрчсөн 2100 зөрчлийг илрүүлж, шалгалтын явцад газар дээр нь 320 зөрчил буюу 15.2 хувийг арилгуулан, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Харин бусад зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл, танилцуулга, дүгнэлтийг байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна.

Хяналт, шалгалтын явцад:

  • Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулж мэргэжлийн байгууллагаар батлуулаагүй,
  • Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийгээгүй,
  • Байгууллагын аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төлөвлөөгүй,
  • Барилга байгууламжид зарлан мэдээлэх ба нүүлгэн шилжүүлэлтийг удирдах системгүй,
  • Гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл зэрэгт техникийн үйлчилгээ хийж, ашиглалтын бэлэн байдлыг бүрэн хангаагүй,
  • Гал унтраах автомат төхөөрөмж болон галын дохиоллын систем суурилуулаагүй, аврах гарцыг хааж битүүлсэн,
  • Эд бараа материал хураасан, сургууль, цэцэрлэгийн цайны газарт хийн баллон ажиллуулж, аюулгүй байдлыг ханган ажиллаагүй зэрэг зөрчлүүд  илэрсэн байна.

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан сурч хүмүүжих орчны аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа тус хяналт, шалгалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: ОБЕГ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан