Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томиллоо Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна “Аюулгүй монгол хүүхэд” төслийн хүрээнд тоглоомын талбайн эрсдэлийн үнэлгээг сайжруулахад анхаарна ТББХ: УИХ-ын гишүүн Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Гамшгаас хамгаалах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулж байна Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ
Хар тамхитай тэмцэх газрын дарга ОУ-ын байгууллагуудын хуралд оролцов

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, Цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд Монгол Улсыг төлөөлөн 2019 оны 09 дүгээр сарын 03-аас 05-ны өдрүүдэд БНСУ-ын Бусан хотод зохион байгуулагдсан Олон Улсын хар тамхитай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагуудын ажлын хэсгийн уулзалт, хуралдаанд оролцлоо.  

Ажлын хэсгийн уулзалтын үеэр бүс нутгийн хэмжээнд үйлдэгдэж байгаа мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргүүдийн нөхцөл байдал, улс орнуудын онцлог, тэмцэж буй хэлбэр, тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлагын талаар улс, орон нэг бүрээр ярилцаж, хэрэгжиж буй үр дүнтэй ажил, арга хэмжээ, сайн туршлага, ололт амжилтын талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид улс, үндэстэн дамнасан энэ төрлийн гэмт хэрэгтэй бүс нутгийн хэмжээнд хэрхэн тэмцэх талаар санал солилцсон байна.

Мөн тус газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд Монгол Улс дахь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй ажил арга хэмжээ, цаашдын чиг хандлагын талаар илтгэл тавьж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий алба хаагчдыг бүс нутгийн улс орнуудад сурган дадлагажуулах, хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв.

Ер нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг нь үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэг учраас аливаа нэг улс орон дангаараа энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцээд үр дүнд хүрэх боломжгүй юм.

Иймд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас бусад улс орны энэ чиглэлийн байгууллагуудтай харилцан мэдээ, мэдээлэл солилцож хамтран ажиллах бодлого баримталж ажиллаж байна.  

Хар тамхитай тэмцэх ажлын хүрээнд Бүгд Найрамдах Казакстан Улсын Алматы хотод байрлах мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эдийн хууль бус эргэлттэй тэмцэх чиг үүрэг бүхий Төв Азийн бүсийн мэдээлэл зохицуулалтын төвд зохион байгуулагдсан хоёр удаагийн арга хэмжээнд Монгол Улсаас Цагдаагийн Ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд болон албаны төлөөлөгчид оролцож, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Казакстан болон Төв Азийн бусад улс орнуудтай хамтран ажиллах талаар санал солилцсон юм.  

Түүнчлэн Монгол Улсын цагдаагийн байгууллагын энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий алба хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор Америкийн Нэгдсэн Улсын Хар тамхитай тэмцэх алба, БНХАУ-ын НАХЯ-тай хамтран онолын болон практик, дадлага сургалтыг зохион байгуулсаар байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан