Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томиллоо Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна “Аюулгүй монгол хүүхэд” төслийн хүрээнд тоглоомын талбайн эрсдэлийн үнэлгээг сайжруулахад анхаарна ТББХ: УИХ-ын гишүүн Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Гамшгаас хамгаалах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулж байна Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ
ХОТЫН ТӨВӨӨС 250 ОРЧИМ ЧИНГЭЛГИЙГ ХОЛДУУЛАХ ТУХАЙ ЗАХИРАМЖ ГАРГАЖЭЭ

 

 

Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа энэ сарын 1-нээс эхлэн дүүргийн нутаг дэвсгэрт зориулалтын бусаар контейнер ашиглахыг хориглосон захирамж гаргаж холбогдох байгууллагууд чиглэл өгчээ. Нийслэлийн төвийн дүүрэгт ачаа тээш тээвэрлэх зориулалт бүхий хэрэгслийг өөр зорилгоор ашиглаж олноор байршуулах нь хотын өнгө үзэмжид нөлөөлөөд зогсохгүй өөр олон сөрөг үр дагавартай гэж үзжээ. Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж энэхүү захирамжийнхаа ач холбогдлыг танилцууллаа.

Тэрээр “Манай дүүргийн хэмжээнд аж ахуйн нэгжүүдийн хашаа, эзэмшил газарт нийтдээ 250 орчим чингэлэг байрлаж байна. Чингэлэг бол хотын төвд байрлуулах зориулалттай эд биш. Хотын төвд байрлуулсан чингэлэг нь гэмт хэрэг гарах, хүүхдүүд дээр нь гарч унаж бэртэх, зөвшөөрөлгүй бие засах газар, хогийн цэг болох гэх мэт сөрөг үр дагавар үүсгэж байна. Эзэмшил газар дээрээ чингэлэг байршуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг чингэлгээ зөөж өөр газар байрлуулахыг уриалж байна. Өнгөрсөн онд мөн захирамж гаргаж иргэдийн 400 гаруй чингэлгийг зөөлгөж, газар чөлөөлүүлсэн. Харин энэ удаад аж ахуйн нэгжүүдэд хандан захирамж гаргасан юм. Гэхдээ барилгын үйл ажиллагаа явуулж байгаа болон чингэлэгт худалдаа эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдийг үүнд хамруулахгүй” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан