Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томиллоо Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна “Аюулгүй монгол хүүхэд” төслийн хүрээнд тоглоомын талбайн эрсдэлийн үнэлгээг сайжруулахад анхаарна ТББХ: УИХ-ын гишүүн Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Гамшгаас хамгаалах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулж байна Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ
Ослын үеийн удирдлагын системийг нэвтрүүлэх аргазүйд суралцана

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Ази, Номхон далайн цэргийн командлалтай хамтран Дорноговь аймагт зохион байгуулж байгаа “Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургууль “Ослын үеийн удирдлагын систем” сургалтаар үргэлжилж байна.

Сургалтад ОБЕГ, Үндэсний аврах бригад, НОБГ болон Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар,  Авто тээврийн төв, Тагнуул, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын удирдах албан тушаалтнууд болон сумдын Засаг дарга нар оролцож байна.

АНУ болон Ази номхон далайн зарим улс оронд түгээмэл ашиглагдаж байгаа ослын үеийн удирдлагын системийг Монгол орны онцлогт нийцүүлэх, гамшиг, ослын хор уршгийг арилгах үйл ажиллагааны үед  холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, гамшгаас хамгаалах улсын албад, олон улсын байгууллагуудын хоорондын уялдаа холбоог хангах чиглэлээр энэ удаагийн сургалтыг зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Энэ сарын 13-ныг хүртэл үргэлжлэх тус сургалтаар ослын үеийн удирдлагын системийн онцлог зарчмууд, салбар хоорондын зохицуулалт, харилцан ажиллагаа сэдвийн хүрээнд онолын болон танхимын дадлагууд зохион байгуулагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан