Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манжуур хотын эмнэлгийн хороо нь Монгол, Оросын эмнэлэгтэй хамтран ажиллах боломжтой боллоо

Манжуур хотын эмнэлгийн хороо, Монгол болон Оросын эмнэлэг хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах болон хамтран ажиллах эмнэлэг байгуулсан пайз сөхөх ёслол 9-р сарын 12-ны өдөр Манжуур хотод боллоо. Уг ёслолд Манжуур хотын дэд дарга Гүн Фэйтянь, Монгол Улсын Хавдар судлалын үндэсний төвийн дэд захирал н.Хүрэлсүх, Оросын Омская эмнэлгийн ясны тасгийн эрхлэгч Герги нар илтгэл тавьсан юм.

Энэ удаагийн ёслолд Манжуур хотын эмнэлгийн хороог БНХАУ-ын Манжуур, Монгол, Оросын хамтран ажиллах эмнэлэгийг тодорхойлж Манжуур хотын дарга удирдлагууд болон Монгол, Оросын төлөөлөгчид уг эмнэлэгт хамтын ажиллагаатайг гэрчлэх гэрчилгээ гардуулав.

Мөн Манжуур хотын эмнэлгийн хороо нь Монгол Улсын Дорнод аймгийн эрүүл мэндийн төв болон Монгол Улсын Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Энэ үеэр Хавдар судлалын үндэсний төвийн дэд захирал Хүрэлсүхийн сэтгэгдлийг сонслоо.
-Бид Манжуур хотын эмнэлгийн хороотой энэ хамтын ажиллагааны хүрээнд юу хийх вэ гэдгээ ярилцсан. Энэ хүрээнд харилцан туршлага солилцох, шинэ иноваци нэвтрүүлэх, мөн эмч эмнэлгийн ажилтнуудыг харилцан солилцож ажиллуулахаар ярилцлаа. Мөн Манжуур хот маань аялал жуулчлалын хот учир Монголоос ирж байгаа жуулчиддаа эндхийн эмнэлгийн тусламж үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр үзүүлэх талаар тохирлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан