Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томиллоо Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна “Аюулгүй монгол хүүхэд” төслийн хүрээнд тоглоомын талбайн эрсдэлийн үнэлгээг сайжруулахад анхаарна ТББХ: УИХ-ын гишүүн Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Гамшгаас хамгаалах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулж байна Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ
“Хогон дундах бидний ирээдүй” бүтээл шалгарлаа

Нийслэлийн хөрсний бохирдлын өнөөгийн байдлыг төр засгийн анхааралд хүргэх, иргэд олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэхээр “Хөрс ба амьдрал” гэрэл зургийн уралдаан, хөрсний бохирдлыг бууруулах төсөл бүтээлийн уралдааныг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Монгол Гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран зохион байгууллаа.

Өнөөдөр Монголын Уран зургийн галлерейд тус уралдааны шилдгүүдийг тодруулж гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ. Үзэсгэлэнд “Хөрс ба амьдрал” уралдаанд бүтээлээ ирүүлсэн 30 гаруй гэрэл зурагчны 80-аад гэрэл зураг дэлгэгджээ.

 “Нийслэлийн  хөрсний бохирдлын өнөөгийн бодит байдал, хөрсний бохирдлын хор нөлөөг иргэд, олон нийтэд гэрэл зургаар дамжуулан хүргэж, тэдэнд орчин тойрныхоо хөрс хамгаалах хандлагыг төлөвшүүлэх зорилгоор “Хөрс ба амьдрал” гэрэл зургийн уралдааныг зохион байгуулсан” хэмээн Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны дарга Ц.Батбаатар онцоллоо.

“Хөрс ба амьдрал” гэрэл зургийн уралдаанд Ш.Ганзоригийн бүтээл “Хогон дундах бидний ирээдүй” бүтээл шалгарсан бол, хөрсний бохирдлыг бууруулах төсөл бүтээлийн уралдаанд Шинжлэх ухааны академийн хими, химийн технологийн хүрээлэнгийн академич Ж.Тэмүүжингийн судалгааны бүтээл шалгарлаа. Тэрээр гэр хорооллын нүүрсний хаягдал үнсийг ашиглан шингээх материал үйлдвэрлэж хөрсний бохирдлыг бууруулах боломжтой талаараа судалгааны ажил хийжээ.

Нийслэлийн хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан