Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томиллоо Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна “Аюулгүй монгол хүүхэд” төслийн хүрээнд тоглоомын талбайн эрсдэлийн үнэлгээг сайжруулахад анхаарна ТББХ: УИХ-ын гишүүн Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Гамшгаас хамгаалах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулж байна Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ
ЗАМЫН ЦАГДААГИЙН ГҮҮРЭН ГАРЦ ӨНӨӨДӨР НЭЭГДЭНЭ

Хоёр жилийн өмнө буюу 2017 оны тавдугаар сарын сүүлээр Замын цагдаагийн газрын баруун өмнөх уулзварт гүүрэн гарц барих ажлыг эхлүүлсэн билээ. Бүтээн байгуулалтын ажил энэ 2019 оны аравдугаар сард дуусах төлөвтэй байгаа юм. Тодруулбал, БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгосон экспортын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр зургаан гүүрэн гарц, олон түвшний огтлолцол барихаар төлөвлөсөн ажил өдгөө дуусах шатандаа орж байна.

Тэгвэл өнөөдөр /2019.09.16/ гүүрийн үндсэн хөдөлгөөнийг нээнэ. Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх  хэлэхдээ “Олимпийн гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетон гүүрийн үндсэн хөдөлгөөнийг энэ сарын 16-нд буюу ирэх даваа гарагт нээнэ. Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын “В” хэсгийн хөдөлгөөнийг есдүгээр сарын 20-нд нээхээр төлөвлөн өдөр, шөнийн ээлжээр ажиллаж байна. Харин зүүн хойд талд үндсэн гүүрнээс Нарны зам руу холбогдох “С” хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын сүүлээр нээхээр төлөвлөсөн” гэв. Замын цагдаагийн уулзвар дээгүүр баригдах гүүрэн гарц баригдснаар нарны зам, Гадаад харилцааны яамнаас Хоме плаза хүртэлх замын түгжрэл багасч, төмөр замаар гарах авто машины осол аваар буурна гэж тооцжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан