Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томиллоо Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна “Аюулгүй монгол хүүхэд” төслийн хүрээнд тоглоомын талбайн эрсдэлийн үнэлгээг сайжруулахад анхаарна ТББХ: УИХ-ын гишүүн Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Гамшгаас хамгаалах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулж байна Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ
“Мэргэжлийн Аврагч-2019” -д нийслэлийн “Аврах анги-105”-ынхан манлайллаа

Нийслэлийн Онцгой байдлын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мэргэжлийн Аврагч-2019” тэмцээн энэ сарын 12,13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж аваргуудаа тодрууллаа.

Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдсан тус тэмцээн байгаль цаг агаарын хүнд, бэрхшээлтэй нөхцөл байдалд бэлэн байдлын үзлэг, эрэн хайх, аврах ажиллагаа, уснаас аврах ажиллагаа гэсэн гурван үе шаттайгаар зохион байгуулагдаж шилдгүүдээ тодруулсан юм.

Түүнчлэн “Мэргэжлийн аврагч-2019” тусгай бэлтгэлийн тэмцээний нийлбэр оноогоор тэргүүн байрт Нийслэлийн Аврах анги-105, дэд байрт НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, гутгаар байрт Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн баг тамирчид шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан