Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томиллоо Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна “Аюулгүй монгол хүүхэд” төслийн хүрээнд тоглоомын талбайн эрсдэлийн үнэлгээг сайжруулахад анхаарна ТББХ: УИХ-ын гишүүн Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Гамшгаас хамгаалах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулж байна Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ
“ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ СУРГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

 

Аливаа гамшигтай тэмцэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшиг осол, аюулт үзэгдлийн үед эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Эмэгтэйчүүдийн манлайлал сургалт”-ыг “Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийн хүрээнд зохион байгуулж байна.

Сургалтад Дорноговь аймгийн Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагаас гадна эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын төлөөллөөс 30 гаруй хүн оролцож байна. Харин Онцгой байдлын байгууллагаас ОБЕГ-ын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Ч.Ариунаа оролцож байгаа юм.

Энэ сарын 21-нийг хүртэл үргэлжлэх тус сургалтаар Монголын хууль, эрхзүйн орчны талаар болон хүмүүнлэгийн тусламж, гамшгийн хор уршгийг арилгах үеийн жендерийн асуудлын талаар хэлэлцэж, харилцан туршлага солилцоно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан