Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томиллоо Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна “Аюулгүй монгол хүүхэд” төслийн хүрээнд тоглоомын талбайн эрсдэлийн үнэлгээг сайжруулахад анхаарна ТББХ: УИХ-ын гишүүн Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Гамшгаас хамгаалах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулж байна Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ
“MISS UNIVERSE MONGOLIA” ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧИЙГ ТОДРУУЛНА

 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын албан ёсоор лицензийг нь эзэмшдэг, дэлхийд чансаагаараа тэргүүлдэг, “Miss Universe” тэмцээн жил бүр зохион байгуулагддаг. Өнгөрсөн жил 67 дахь удаагийн “Miss Universe Mongolia 2018” тэмцээн зохиогдож, загвар өмсөгч Д.Долгион ялагч болсноор анх удаа эх орноо төлөөлөн “Miss Universe” амжилттай оролцсон билээ.

Энэ жилийн “Miss Universe Mongolia 2019” тэмцээний ялагч энэ Баасан гаригт тодорно. Тус тэмцээнд шилдэг 13 оролцогч шалгаран үлджээ. Тэднээс зөвхөн нэг нь 20’000 ам.доллартай тэнцэхүйц шагналын эзэн болж, дэлхийн 1.5 тэрбум үзэгчдийн өмнө 200 гаруй улсын миссүүдтэй мөр зэрэгцэн алхаж, эх орноо төлөөлнө.

“Miss Universe” тэмцээн дэлхийн хамгийн ардчилсан шалгууртай, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг байдлаараа бусад ижил төрлийн тэмцээнүүдээс ялгардаг гэдгийг зохион байгуулагчид нь онцолдог юм. Тус тэмцээн нь нөхөрсөг мисс, хүмүүнлэг мисс, фото мисс зэрэг шалгаруулалттай. Есдүгээр сарын 20-ны 20:00 цагаас UB PALACE-ийн концертын их танхимд хоёр дахь үндэсний ялагч тодорно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан