Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Ногоон салат” дэглэм

 

Илчлэг багатай ногоон салат сүүлийн үед улам олон хүний зүрх сэтгэлийг эзэмдэж байна. Агуулагддаг олон аминдэм, бичил элемент, түүнчлэн бодисын солилцооны үйл явцыг идэвхжүүлж, өөхийг “уусгах” чадвар нь үүнд багагүй үүрэгтэй юм.

Өөрчлөлтийг хүсэмжлэгчдэд 

Хөдөлгөөний хомсдол бол бидний энэ цаг үеийн гамшиг гэж хэлж болно. Амьдралын хөдөлгөөн багатай хэв маягийн улмаас хүний бодисын солилцоо нилээд буурдаг байна. Ингэснээр өөхний давхарга бий болдог. Хоол тэжээлийн үзэл баримтлалыг өөрчлөхгүйгээр илүүдэл жингээс сална гэж юу байхав. Тэр дундаа ногоо жимсээр баян намрын улиралд гэдэс ходоодоо амрааж, басхүү жингээ тохируулан хасахад буруудахгүй. 
Ер нь аливаа дэглэм богино хугацаанд их жин хасах тусам таны бие, эрүүл мэндэд  хор хөнөөл их тул шинжлэх ухаанчаар эрүүл зохистой аргаар жингээ зохимжит хэмжээнд хасч байгаарай. 
Бид та бүхэнд ногоон салатны дэглэмийг санал болгоё. Энэхүү дэглэмийг мөрдсөнөөр 4 өдөрт 2,5-3 кг хасч болно. Заавал дөрвөн өдөр биш хоёр өдрөөр мөрдөж, жингээ хасч бие хөнгөрч болно.

Илчлэг бага ч ач тус нь их

Энэ дэглэмд олон төрлийн салат навч уул нь зохимжтой ч манай нөхцөлд хоёр гурван төрлөөс хэтрэхгүй нь “тиймхэн” л юм. Бидэнд түгээмэл олдох салат навчнаас гадна рукола, айсберг, ромен, фризэ гэх мэт олон гоё салатууд бий. Гэхдээ нарийн ногоо зардаг Меркури зэрэг захуудад овоо хэдэн сонголтын салатууд байгаа шүү. Жишээ нь дээр дурдсан салатууд дундаас ромен нь С амин дэмээр баялаг бол, рукола нь фолийн хүчлийн эх сурвалж юм. Харин айсбергт К болон В аминдэм бий. Үүнээс гадна инулин гэдэг бодис агуулагддаг.
Эдгээр салатнууд нь энергийн хасах баланстай бүтээдэхүүн юм. Салатыг өдрийн турш их хэмжээгээр идсэн ч нэг грамм ч жин нэмэхгүй байж болно, яагаад гэвэл түүнд илчлэг бага, харин түүнийг боловсруулахад бие махбодь авч байгаагаасаа их хүч зарцуулдаг. Гэхдээ салатыг шарсан мах юм уу кетчуп бүхий зайдастай хамт идвэл турахгүй. Харин тодорхой схемээр идвэл илүүдэл өөхнөөсөө салж болно. Юу гэвэл бүх төрлийн салатанд хром их агуулагддаг. Энэ бичил элемент нь өөхийг шатаахад ороолцож, гэдэс цэвэрлэж, өлсөх мэдрэмжийг зохицуулдаг нь турахад багагүй чухал нөлөөтэй.

Мэдэхэд илүүдэхгүй жижиг зүйлс

Салатаар хоолны дэг барихаар шийдсэн бол гол дүрмийг сайтар сана. Өдрийн турш их ус (1,5л) уух хэрэгтэй. Ингэснээр, өөхний эдээс гадагшилсан хорт бодисууд угаагдах болно. Харин биед илүүдэл шингэн саатна гэж санаа зовох хэрэггүй. Юу гэвэл бүх төрлийн салат, ялангуяа долгионтсон навчит салат болон руккола нь хүчтэй шээс хөөх үйлчлэлтэй юм. Хоолны дэг барих үед янз бүрийн төрлийн салат хэрэглэх нь дээр. Тиймээс дэглэм барихдаа зориулан урьдчилан олон төрлийн салат навчийг тохируулан авч бэлтгээрэй. Салат навчаар хийсэн хоолыг наранцэцгийн юм уу оливын тосоор амтлахыг зөвлөдөг бөгөөд тос бага байдаг учир ашигтай аминдэм болон бичил элементүүд нилээн амархан шингэдэг юм. Харин өөхний хүчил нь таны арьсанд тустай байх болно.

Үндсэн дэглэм

Нэг дэх өдөр
Өглөөний цай: Аяга кофе, хивэгтэй зүсэм талх, 50 гр европ бяслаг
Бага үд: Оливийн тос нэмсэн салат навчны холимог, зүсэм талх, шүүс
Их үд: Алим нэмсэн салат навчны холимог, оливийн тосоор амталсан нэг ширхэг үрсэн лууван болон хоёр ширхэг улаан лооль. Цай юмуу шүүс. 
Үдээс хойш: Бага тослогтой йогурт бүхий салат навч
Орой: Өргөст хэмх болон салат навчаар хийсэн салат, шүүс.

Хоёр дахь өдөр
Өглөөний цай: Аяга кофе эсвэл цай, нэг ширхэг чанасан өндөг
Бага үд: Йогурттай салат навч, зүсэм талх
Их үд: Махгүй ногооны шөл, салат, шүүс
Үдээс хойш: Гадил хоёр ширхэг, шүүс 
Орой: Оливийн тосоор амталсан салат, зүсэм талх, цай, 50 гр европ бяслаг

Гурав дахь өдөр
Өглөөний цай: Аяга кофе, зүсэм талх, 100 гр аарц
Бага үд: Шинэ өргөст хэмх, цоохор майлз буюу чинцай болон улаан лооль нэмсэн салат нэг порц
Их үд: Салат-ногооны холимог, 100 гр чанасан мах, зүсэм талх, шүүс
Үдээс хойш: Йогурттай салатны навч (амтлагч нэмэлтгүй)
Орой: Нэг порц салат, шүүс, алим хоёр ширхэг

Дөрөв дэх өдөр
Энэ өдөр та эхний юм уу хоёр дахь өдрийн цэсийг давтаж болно, сонголтыг өөрт тань үлдээе. Таньд эрүүл гоо сайхныг хүсье!

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан