Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томиллоо Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна “Аюулгүй монгол хүүхэд” төслийн хүрээнд тоглоомын талбайн эрсдэлийн үнэлгээг сайжруулахад анхаарна ТББХ: УИХ-ын гишүүн Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Гамшгаас хамгаалах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулж байна Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ
Хөрсний хүнд металлын бохирдлыг биологийн аргаар саармагжуулах туршилтыг хэрэгжүүллээ

Нийслэлийн Байгаль орчны газраас сүүлийн жилүүдэд хийж байгаа хүнд металлын бохирдлын судалгаа болон бохирдол саармагжуулах арга зүйд үндэслэн 2018 онд “Монголын Байгаль орчин, аюулгүй байдлын төв” ТББ-аас “Хүнд металлаар бохирдсон хөрсийг саармагжуулах арга зүй, технологийг, зонхилох бохирдуулагч тус бүрээр боловсруулж, нэвтрүүлэх” аргачлалыг хэрэгжүүлсний дүнд 2019 онд нийслэлд анх удаа бохирдол саармагжуулах туршилтын ажлыг Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүллээ. Тус дүүргийн зарим газарт арьс ширний үйлдвэрийн хог хаягдлаас үүдэлтэй хүнд металлын бохирдол их байгааг мэргэжлийн байгууллагууд удаа дараа шинжилж тогтоосон байдаг. Улаанбаатар хотын хөрсний зонхилох бохирдуулагч болох хар тугалга, хром, хүнцэл, зэс, кобальт, цайр зэрэг хүнд металлуудын тархацад төсөл эхлэхээс өмнө судалгаа, хэмжилтүүд хийхэд хромын бохирдол бусдаасаа илүү давамгайлж байв.

Орон сууцны хорооллын дундах нийтийн эзэмшлийн хоёр талбайн нийт 0,7 га газрын хөрсний хүнд металлын бохирдлыг бууруулахдаа БНСУ-ын хөрсний бохирдлыг бууруулах дэвшилтэт технологиор гарган авсан нунтаг бодисыг ашиглан, хөрс сийрэгжүүлэлтийг технологийн дагуу бэлдэж, агаар орчны бохирдлыг бууруулахад нөлөөтэй модлог, олон наст  ургамлыг тарьсанд хорооны иргэд, оршин суугчид талархалтай байна. Төсөл хэрэгжүүлсний дараах шинжилгээний дүнгээр бохирдлын хэмжээ 92 хувиар буурсан байна.   

Нийслэлийн хэмжээнд төдийгүй Монгол Улсын хэмжээнд анх удаа хийгдэж байгаа энэхүү ажил нь манай улсын хувьд хүрээлэн буй орчинд ээлтэй, өндөр зардал шаардахгүй, хэрэгжүүлэх боломжтой аргад тооцогдож байна.

Цаашид тухайн талбайн ургамлаас тодорхой давтамжтайгаар хүнд металлын шинжилгээ авч, бохирдлын хэмжээг хянан, хөрсний хүнд металлын бохирдол ургамлаар дамжин саармагжиж буй байдлаас шалтгаалан төслийг өргөн хэрэгжүүлэх эсэхийг шийдвэрлэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан