Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүнжингарав худалдааны төвийн түрээс огцом нэмэгджээ

Хот, хөдөөгийн иргэд хол ойроос ирж хэрэгцээт бараагаа Нарантуул худалдааны төв, Дүнжингарав худалдааны төвөөс эрэл хайгуул хийж олж авдаг байсан. Тэгвэл өнөөдөр Дүнжингарав худалдааны төвийн удирдлагууд түрээсийн төлбөрийг гэнэтийн байдлаар огцом нэмж, түрээслэгчдээ хүнд байдалд оруулаад байна.

Дүнжингарав компанийн хувьцаа эзэмшигчдийн 8 дугаар сарын 25-ны ээлжит хурлын шийдвэрээр түрээсийн төлбөрийг 495 000 төгрөгөөс 995 000 төгрөг болгон нэмсэн байна. Тухайн хурлын энэ шийдвэрийг түрээслэгчдэд өчигдөр танилцуулсан байна.

Ингэхдээ 09 дүгээр сарын 25-ны дотор түрээсийн гэрээг шинэчлэн хийж, нэмэгдсэн төлбөрийг төлөхгүй бол лангуугаа чөлөөлж, гарахыг сануулжээ. Түрээсийн төлбөрийг ингэж огцом их хэмжээгээр нэмсэнээ Дүнжингарав худалдааны төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилго шаардлагын үүднээс хэмээн тайлбарлажээ. Мөн ус, дулаан, цахилгаан зэрэг урсгал зардлын нэмэгдэл, валютын ханшийн өөрчлөлт зэрэг нь түрээсийн төлбөрийн нэмэгдэлд нөлөөлсөн аж.

 

Харин энэ нэмэгдлийг түрээслэгчид эсэргүүцэж Дүнжингарав худалдааны төвийн гадаа цуглаан хийлээ. Түрээслэгчид түрээсийн төлбөрийг нэмсэн шийдвэрээ сарын өмнө танилцуулах ёстой. Цаашлаад ингэж их хэмжээгээр нэмсэн түрээсийг төлөх боломжгүй гэдгийг хэлж байна. Учир нь иргэдийн худалдан авах чадвар муудсан. Дээр нь дэргэд нь Имарт худалдааны төв нээгдсэнээр Дүнжингарав худалдааны төвийн борлуулалт эрс буурсаныг тэд хэллээ. 

Дүнжингарав компани өмнө нь түрээсийн төлбөрийг 350 мянгаас 495 мянган төгрөг болгон нэмсэн аж. Харин энэ удаа 995 мянган төгрөг болгон дахин нэмлээ.

1 Сэтгэгдэл
яасан айхавтар нэмээ вэ. ард түмний худалдан авалт ямар байгаа билээ. судалгаагүй шууд нэмсэнд харамсаж байна. түрээслэгч нар санаа нийлж бүгд нэг зэрэг гарах хэрэгтэй.
Хамгийн их уншсан