Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГАДААДЫН ИРГЭНИЙ ВИЗ ЗӨВШӨӨРӨЛ БОЛОН ЦАХИМ ВИЗНИЙ ТАЛААР ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛАВ

Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 01 дүгээр албан даалгаврын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, салбарын хэмжээнд хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээ болон үндсэн үйл ажиллагаа, үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилготой нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх нээлттэй өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа.

Өдөрлөгт Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагууд оролцож, иргэдэд 40 гаруй төрлийн үйлчилгээг нэг дороос үзүүлж, үйл ажиллагаагаа танилцуулсан юм.

Гадаадын иргэн, харьяатын газар уг нээлттэй өдөрлөгөөр Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт гадаадын иргэний виз бүртгэлийн үйлчилгээг сайжруулах, хөнгөвчлөх зорилгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хэрэгжилтийг танилцуулахын зэрэгцээ гадаадын иргэний виз зөвшөөрөл, цахим визний талаар танилцуулж, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, хүнд суртлаас ангид байх эрх зүйн орчныг бүрдүүлж, иргэдийн эрхийг баталгаажуулах, гадаадын иргэнд үзүүлэх зарим үйлчилгээг онлайн хэлбэрт шилжүүлж, бүртгэл, хяналтыг сайжруулах, хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх эрх зүйн орчныг цогцоор нь бүрдүүлэх 3 зорилтын хүрээнд 5 арга хэмжээг Гадаадын иргэн, харьяатын газар хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд визийн зөвшөөрөл, хувийн урилга олгох үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, evisa.mn цахим сайтаар 5 төрлийн виз зөвшөөрлийн хүсэлтийг хүлээн авч эхлээд байна. Ингэснээр гадаадын болон өөрийн орны иргэдэд визийн зөвшөөрөл олгох үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх нөхцлийг бүрдүүлж чадсан юм.

Мөн “Монгол Улсын виз олгох журам”, “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”-ыг тус тус шинэчлэн баталж, “Гадаадын иргэнийг Монгол Улсаас Албадан гаргах болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулж, гадаадын хөрөнгө оруулагч, Монгол Улсын иргэнээс төрсөн болон Монгол Улсын харьяатаас гарсан гадаадын иргэнд виз олгоход таатай нөхцөл бүрдүүлэх, виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг эрх зүйн таатай орчныг бүрдүүлсэн байна.

Ийнхүү Хууль зүй, дотоод хэргийн салбарын агентлаг, байгууллагууд үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчилж, иргэддээ нээлттэй үйлчиллээ гэж ГИХГ-аас мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан