Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томиллоо Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна “Аюулгүй монгол хүүхэд” төслийн хүрээнд тоглоомын талбайн эрсдэлийн үнэлгээг сайжруулахад анхаарна ТББХ: УИХ-ын гишүүн Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Гамшгаас хамгаалах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулж байна Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ
Прокурорын шаардлагын дагуу баривчлах төвийн үйл ажиллагааг сайжруулжээ

Нийслэлийн прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Баривчлах төвийн үйл ажиллагаа болон тус төвд баривчлагдсан хүнийг албадан сургалтанд хамруулах ажиллагаа холбогдох хууль тогтоомж, журамд нийцэж байгаа эсэхийг шалгасан байна.

Тус төвийн үйл ажиллагааг өмнө нь шалгахад, байрны багтаамж хүрэлцээгүйгээс нэг хүнд оногдох талбайн хэмжээ зохих түвшинг хангадаггүй, баривчлагдсан хүмүүсийг зан үйлд нөлөөлөх албадан сургалтанд шүүхийн шийтгэвэрт заасан хугацаагаар хамруулдаггүй зэрэг зөрчлүүд илэрч, уг зөрчлүүдийг арилгуулахаар шаардлага хүргүүлж байжээ.  

Прокурорын шаардлагын дагуу Баривчлах төв нь 409 дүгээр хаалттай хорих ангид хуучин ашиглаж байсан байрыг шинээр засварлан орж, нэг дор 400 хүн хүлээн авах боломжтой болсон байна.

Мөн нэг дор 200 хүнд, 60 хүртэл хүнд бүлгийн сургалт явуулах танхим, ганцаарчилсан сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх өрөөг тус тус шинээр тохижуулан, мэргэжлийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчтэй болж, прокурорын шаардлагад заагдсан зөрчлүүдийг бүрэн арилгаж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа болох нь шалгалтаар тогтоогджээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан