Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томиллоо Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна “Аюулгүй монгол хүүхэд” төслийн хүрээнд тоглоомын талбайн эрсдэлийн үнэлгээг сайжруулахад анхаарна ТББХ: УИХ-ын гишүүн Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Гамшгаас хамгаалах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулж байна Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ
“УБТЗ” ХНН “Алтан сүйх тэрэг” шагнал хүртжээ

Олон улсын төмөр замуудын холбоо, Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага, Европын төмөр зам, дэд бүтцийн компаниудын холбоо, Транссибирийн тээвэрлэлтийг зохицуулах зөвлөл, Олон улсын агаарын ачаа тээврийн холбоо, Олон улсын авто тээврийн холбоо зэрэг 10 гаруй нэр хүндтэй тээврийн салбарын холбоодын удирдлага, тээврийн салбарын шинжээч нараас бүрдсэн “Алтан сүйх тэрэг” шагналыг зохион байгуулах хороо “Алтан сүйх тэрэг” шагналын “Төмөр замын салбарын шилдэг компани” номинацийн эзнээр Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийг тодруулсан байна. Шагналыг зохион байгуулах хорооны гишүүн бөгөөд Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын Хорооны дарга Тадеуш Шозда 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр БНПУ-ын Гданьск хотноо болж буй олон улсын тээврийн Трако-2019 үзэсгэлэнгийн үеэр УБТЗ-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан Замын орлогч дарга Г.Ганболдод гардуулан өглөө.

Мөн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаад “Олон улсын тээврийн хамтын ажиллагааны нэр төрийн батламж” олгосныг дамжуулан өгөхийг хүсч гардуулав.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг 2018 онд 25.7 сая тонн ачаа тээж түүхэн амжилт гаргасан бөгөөд Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх тээврийн хэмжээг огцом нэмэгдүүлж Ази-Европыг холбосон төмөр замын гол коридор болохоо харуулж чадсан юм. УБТЗ-ын энэхүү амжилтыг хөрш хоёр орны төмөр замчид үнэлээд зогсохгүй олон улсын тээврийн салбарын нэр хүндтэй байгууллагууд ч өндрөөр үнэлж “Алтан сүйх тэрэг” шагналын эзнээр тодрууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан