Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Аюулгүй монгол хүүхэд” төслийн хүрээнд тоглоомын талбайн эрсдэлийн үнэлгээг сайжруулахад анхаарна ТББХ: УИХ-ын гишүүн Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Гамшгаас хамгаалах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулж байна Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, станцыг 30 сарын хугацаанд барина
 Өсвөрийн аврагчид улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоно

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, алба хаагчдын ажил мэргэжлийн онцлогийг таниулж, хүүхдэд болзошгүй аюул, ослын үед өөрийгөө болон бусдыг аврах анхан шатны мэдлэг, дадлага олгох, аюулгүй амьдрах ухааны мэдлэг, тэсвэр хатуужилтай, хүнлэг энэрэнгүй хүмүүжил олгох зорилгоор “Өсвөрийн аврагч-2019” баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.  

Тэмцээнд Баян-Өлгий, Завхан, Ховд, Говь-Алтай аймгийн 4 багийн 28 өсвөрийн аврагч оролцож, жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт хариулт, уснаас аврах ажиллагаа, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, хүч тамирын болон химийн хордолтын цэгүүдэд  үүрэг гүйцэтгэн, хурд хүчээ сорин өрсөлдсөн юм.

Нийлбэр дүнгээр гутгаар байрт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар сургуулийн “Залгамж” бүлэг, дэд байрт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3 дугаар сургуулийн “Сүлд” бүлэг шалгарсан бол тэргүүн байрт Завхан аймгийн Улиастай сумын 4 дүгээр сургуулийн “Хөгжил” бүлэг шалгарч, “Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах тэмцээн оролцох эрхтэй боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан