Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Аюулгүй монгол хүүхэд” төслийн хүрээнд тоглоомын талбайн эрсдэлийн үнэлгээг сайжруулахад анхаарна ТББХ: УИХ-ын гишүүн Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Гамшгаас хамгаалах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулж байна Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, станцыг 30 сарын хугацаанд барина
БОАЖ-ын сайдын зөвлөх Г.Нямдаваад хүндэтгэл үзүүлэв

БОАЖ-ын сайдын зөвлөх, Байгаль орчны гавьяат ажилтан, доктор, профессор Г.Нямдавааг Монгол орны хөдөөгийн ууган их сургуулийн үүсэн байгуулагдсаны 40 жилийн ойгоор тус сургуулийн хүндэт доктор цол, ОХУ-аас алдарт эрдэмтэн Менделеевийн нэрэмжит медалиар тус тус шагнажээ.

Профессор Г.Нямдаваа нь Ховд их сургуульд 14 жил ажиллахдаа 3 жил дэд захирлаар, 5 жил захирлаар ажиллан тус сургуулийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, Томскийн УИС-ийн зочин профессор юм.

Тэрбээр байгаль шинжлэлийн салбарт 1980 оноос эхлэн судалгаа шинжилгээний ажил хийж, 30 гаруй ном товхимол хэвлүүлж, 40 гаруй бүтээлийн редактороор, эрдэм шинжилгээний 3 төслийн удирдагчаар ажиллаж, 5 төсөлд оролцон 100 гаруй илтгэл, өгүүлэл хэвлүүлсэн байна.

Зөвлөх Г.Нямдаваа нь БОАЖЯ-нд ажиллахдаа “Нийгэм эдийн засгийн хөгжилд байгалийн нөхцөл, нутаг дэвсгэрийн онцлогийг харгалзан үзэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2 жил тутам уламжлал болгон 4 удаагаа амжилттай зохион байгуулсан юм. Мөн “Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайлан”-г 3 удаа удирдан бичсэн бөгөөд яамны 30 жилийн ойд зориулан “Монгол орны байгаль орчин” хэмээх 5 боть бүтээлийг санаачлан эмхтгэж, редактороор ажиллан хэвлүүлсэн билээ.

Дээрх нэр хүнд бүхий шагнал хүртсэн Г.Нямдаваад яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл хамт олныхоо нэрийн өмнөөс баяр хүргэн, хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардуулав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан