Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Аюулгүй монгол хүүхэд” төслийн хүрээнд тоглоомын талбайн эрсдэлийн үнэлгээг сайжруулахад анхаарна ТББХ: УИХ-ын гишүүн Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Гамшгаас хамгаалах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулж байна Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, станцыг 30 сарын хугацаанд барина
С.Амарсайхан: Буруутай нь тогтоогдвол хариуцлагын асуудал яригдаж л таарна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Үүссэн нөхцөл байдалд бодилт дүгнэлт хийж, иргэд дахин энэ төрлийн осолд өртөхгүй байх талаар урьдчилан сэргийлэхэд дүүргүүдийн засаг дарга нар болон хэсгийн ахлагч нар анхаарч ажилла. Сайжруулсан түлшний хэрэглээний талаарх мэдээллийг иргэдэд хүргэхэд онцгойлон анхаар” гэдэг үүргийг өгсөн. Тэгвэл үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж хотын дарга сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Тэрбээр “Урьдчилсан байдлаар түлшний найрлага хэвийн байна гэж гарсан. Гэхдээ бид зөвшилцөөд дээжээ гадаадын лабораторт шинжлүүлэхээр явуулж байгаа. Мөн үйлдвэр дээр хатуу хяналт тавьж ажиллаж байгаа. Утаа, агаарын бохирдлын асуудал олон жил яригдаж ирсэн. Засгийн газраас анх удаа дорвитой арга хэмжээ авсан нь энэ. Энэ асуудал дээр хэн нэгнийг бууртгахаас илүүтэй бодитой мэдээллийг иргэддээ хүргэх хэрэгтэй байна. Буруутай нь тогтоогдвол хариуцлагын асуудал яригдаж л таарна. ” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан