Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Аюулгүй монгол хүүхэд” төслийн хүрээнд тоглоомын талбайн эрсдэлийн үнэлгээг сайжруулахад анхаарна ТББХ: УИХ-ын гишүүн Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Гамшгаас хамгаалах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулж байна Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, станцыг 30 сарын хугацаанд барина
“Оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэгчдийн ажил, мэргэжлийн ур чадварын аварга шалгаруулах уралдаан” зохион байгуулах тухай

Хөнгөн үйлдвэрийн 85 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй бүтээлч ажлын хүрээнд оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэлийн салбарын чадварлаг, шилдэг боловсон хүчнийг нээн илрүүлэх, тэдний ур чадвар, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, өөрийн ур чадвараа танин мэдэх, туршлага солилцох, чадваржих хүсэл эрмэлзлийг төрүүлэн хөгжүүлэх, салбарын боловсон хүчний үнэлэмжийг дээшлүүлэх, олон нийтэд сурталчилан зорилгоор ажил мэргэжлийн ур чадварын аварга шалгаруулна.

Оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэлийн салбарын ажил мэргэжлийн ур чадварын аварга шалгаруулах тэмцээнийг 5 төрлөөр /үндэсний хувцасны оёдолчин, европ хувцасны оёдолчин, дизайнер, загвар зохион бүтээгч, эсгүүрчин/ 2019 оны 10 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Одоогийн байдлаар 6 аймаг, нийслэлийн үйлдвэр аж ахуйн нэгж, иргэн нийт 100 гаруй хүн ур чадвараараа уралдуулахаар бүртгүүлсэн байна.

Уг арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоотой хамтран зохион байгуулж Монгол Солонгосын политехник коллеж болон Шинжлэх ухаан технологийн сургуулийн хувцас судлалын төв дэмжин ажиллаж байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан