Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Аюулгүй монгол хүүхэд” төслийн хүрээнд тоглоомын талбайн эрсдэлийн үнэлгээг сайжруулахад анхаарна ТББХ: УИХ-ын гишүүн Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Гамшгаас хамгаалах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулж байна Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, станцыг 30 сарын хугацаанд барина
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛИЙН ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газартай хамтран “Хөгжлийн бэрхшээлийн тэгш байдлыг хангах сургалт”-ыг 2019 оны 10 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Статистикийн мэдээллээр 2017 оны байдлаар Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй 103,6 мянган иргэн байдаг ба энэ нь нийт хүн амын 3,3 хувийг эзэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх нийгмийн буруу ойлголт олны дунд зонхилдог бөгөөд энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн оролцооны дутмаг байдлыг үүсгэж байна.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас санаачлагдсан Хөгжлийн бэрхшээлийн тэгш байдлыг хангах сургалт (Disability Equality Training) нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлт, боловсрол, нийгмийн үйл ажиллагаанд тэгш хамруулах тухай олон нийтийн хандлагыг өөрчлөхөд чиглэсэн, динамик, өндөр оролцоотой, интерактив арга барил юм.
Хөгжлийн бэрхшээлийн тэгш байдлыг хангах сургалт нь хөгжлийн бэрхшээл, түүний талаарх гүн гүнзгий ойлголтыг бий болгох, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн тэгш оролцоог хангахад шаардлагатай өөрчлөлтийн үндсэн арга хэрэгслийг танилцуулах зорилготой.

Сургалтыг нээж ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын Мэдээлэл, харилцаа холбооны асуудал хариуцсан мэргэжилтэн Чинги Зэн нар үг хэлэв.

Сургалтын сургагч багшаар Ирланд улсаас хөгжлийн бэрхшээл, тэгш байдлын олон улсын зөвлөх Маурин Гилберт хүрэлцэн ирсэн бөгөөд сургалтад НҮБ-ын ажилтнууд, олон улсын байгууллага, боловсролын салбарын 20 гаруй төлөөлөл оролцож байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан