Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Аюулгүй монгол хүүхэд” төслийн хүрээнд тоглоомын талбайн эрсдэлийн үнэлгээг сайжруулахад анхаарна ТББХ: УИХ-ын гишүүн Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Гамшгаас хамгаалах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулж байна Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, станцыг 30 сарын хугацаанд барина
ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИНЫГ ЯМАР ТОХИОЛДОЛД ХИЙХГҮЙ ВЭ

Улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг Өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн Эрүүл мэндийн төв, нийслэлийн цэцэрлэгүүдэд зохион байгуулж байна. Тэгвэл тус вакциныг ямар тохиолдолд хийхгүй байх талаар энэхүү зөвлөмжөөс сонирхоно уу.

 ЭСРЭГ ЗААЛТ:

-Өндөг, тахианы мах, тахианы гаралтай бүтээгдэхүүнд болон вакцины найрлаганд орсон аль нэг бодист мэдрэг

-Өмнө вакцин хийлгэсний дараа харшлын урвал болон анафилаксийн урвал илэрч байсан

-Халдварт өвчнөөр өвдөөд нэг сар болоогүй

-Товлолын болон бусад вакцин /менингит, хепатит В/-д хамрагдаад нэг сар болоогүй

-Сайн дурын үндсэн дээр ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалт болон хувийн хэвшлийн байгууллагаар улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдсан

-Эцэг эх, асран хамгаалагч нь вакцин хийлгэхээс татгалзсан хүүхэд

-Сүүлийн нэг жилийн хугацаанд таталт өгсөн

-Уналт, таталтын эсрэг эм болон дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг гэх мэт.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан