Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Аюулгүй монгол хүүхэд” төслийн хүрээнд тоглоомын талбайн эрсдэлийн үнэлгээг сайжруулахад анхаарна ТББХ: УИХ-ын гишүүн Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Гамшгаас хамгаалах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулж байна Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, станцыг 30 сарын хугацаанд барина
Багануур дүүргийн ЭМТ бүрэн тоноглогдсон автомашинтай боллоо

Багануур дүүргийн эрүүл мэндийн төв хүн амын тоотойгоо харьцуулахад түргэн тусламжийн 6 машинтай байхаас  2017 онд парк шинэчлэл хийгдэн 4 машинтайгаар тусламж үйлчилгээг хүргэж иржээ. Хотын захирагч С.Амарсайхан өчигдөр тус дүүрэгт ажиллахдаа дүүргийн Эрүүл мэндийн төвд “Форд” загварын иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашин гардуулан өглөө.

Дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Д.Шинэбаяр “Манай дүүргийн ЭМТ-ийн нэг онцлог нь дүүргийнхээ иргэдэд түргэн тусламж үзүүлэхээс гадна ойролцоох сумдын ард иргэдэд хүрч үйлчилдэг. Бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайн машинтай болсноор иргэдэд цаг алдалгүй шуурхай үйлчлэх боломж илүү нэмэгдэж байгаад баяртай байна” гэв.

Хотын захирагч С.Амарсайхан “Энэ жил Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн гадна зам талбай, ногоон байгууламжийн ажилд 1.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Өвчтөн, эмчлүүлэгчдийн хувьд ямар нөхцөлд эмчлүүлж байгаагаас тэдний эрүүл мэндийн байдал хамаардаг. Одоогоор нийслэлийн 15 эмнэлэгт мөн адил тохижилтын ажлууд хийгдэж байгаа, цаашид ч хийгдэх болно” хэмээлээ.

Дүүргийн эрүүл мэндийн төвийн хамт олон өөрсдийн дотоод нөөц бололцоогоор эмнэлгийн граш байсан барилгыг засварлан түргэний дуудлага хүлээн авах тохилог байр болгон засварлан ая тухтай ажиллах орчноо бүрдүүлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан