Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТББХ: УИХ-ын гишүүн Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Гамшгаас хамгаалах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулж байна Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, станцыг 30 сарын хугацаанд барина Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорчээ
Улаанбаатарт 11-13 хэм дулаан байна

 

 Өнөөдөр багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Өдөртөө 11-13 хэм дулаан байна.

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаахан, нутгийн зүүн хагаст салхи шуургатай байна.

2019 оны 10 дугаар сарын 30-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн бүсийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Хөвсгөл, Булган, Сэлэнгийн хойд хэсгээр ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутгаар 12-17 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

2019 оны 11 дүгээр сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

11 дүгээр 03-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 31-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан