Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТББХ: УИХ-ын гишүүн Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Дизель түлшний үнэ 300-500 төгрөгөөр нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой боллоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Гамшгаас хамгаалах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулж байна Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, станцыг 30 сарын хугацаанд барина Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорчээ
14 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг цуцална

 


 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэгч 32 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулаагүй түр болон бүрмөсөн зогссон, үйлдвэрийн зориулалтын байргүй, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн, согтууруулах ундааны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хуулийн хугацаанд сунгуулах хүсэлтээ эрх бүхий байгууллагад гаргаагүй, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь цуцлуулах хүсэлт гаргасан зэрэг зөрчил илэрчээ.

Тиймээс эдгээр 14 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай саналыг Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд заасны дагуу Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр ХХААХҮЯ-нд хүргүүлээд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан